Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар хоёрдугаар сарын 24-ний өдрийн 23:50 цагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар онцгой байдлын газарт ирүүлсэн бөгөөд тус газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т оршдог аж.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Цэдэндамбаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар