"KFC"-гийн салбар рестораны хоолноос авсан шинжилгээний хариу гараагүй

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

"KFC"-гийн салбар рестораны хоолноос авсан шинжилгээний хариу гараагүй

"KFC"-гийн салбар рестораны хоолноос  авсан шинжилгээний хариу гараагүй

KFC түргэн хоолноос хордож, Халдвар судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан иргэдийн биеийн байдал сайжирчээ. Эмчлүүлж байсан иргэд өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарсан байна. Энэ талаар Халдварт, өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхбаатараас тодруулахад, “ХӨСҮТ-д эмчлүүлж байсан иргэдийн биеийн байдал сайжирч, бүгд эмнэлгээс гарсан. Сүүлийн хүмүүс биеийн байдал нь сайжирч, өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарлаа” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Зайсан дахь КFC түргэн хоолны ресторанд хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн төдийгүй тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь тогтоогдсон. Болсон явдалтай холбоотойгоор “KFC” сүлжээ хоолны газрын салбаруудад НМХГ-аас хяналт, шалгалт явуулсан бөгөөд бүтээгдэхүүнээс дээж авсан бөгөөд шинжилгээний хариу гараагүй байгааг хэлэв. Мөн шалгалтын дүнг нэгтгэх шатандаа явж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж