Хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчилж эхэллээ

Хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчилж эхэллээ

Гадаадын хөрөнгө оруулагчдад үйлчлэх “Invest in Mongolia center” нэг цэгийн үйлчилгээний нээлт өнөөдөр /2019.2.25/ боллоо.

Тус нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгаж, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгаж, таатай орчин бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Монгол Улсад 2018 онд 1.9 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхай руу чиглэдэг. Тиймээс гаднын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас өөр салбарт чиглүүлэх боломжийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Засгийн газрын зүгээс хүнс, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, савхин эдлэлийн үйлдвэрлэлд хөрөнгө татахаар ажиллаж байгаа. Тухайлбал, махны экспортыг нэмэгдүүлж, 2018 оны махны экспорт 2014 оныхоос 30 дахин нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдад тулгамддаг асуудал нь хөрөнгө оруулалт хийхэд зах зээл байгаа эсэх асуудал. Монголын хөдөө аж ахуйн салбар нь уул уурхайн дараагийн үсрэлттэй хөгжих салбар гэж үзээд энэ салбарт хөрөнгө оруулахыг санал болгосон. Махнаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зах зээлийг тэлж байгаа” гэлээ.

Харин хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчны талаар тодруулахад “Хөрөнгө оруулалтад улс төрийн тогтвортой байдал нөлөөлдөг. Бид гаднын хөрөнгө оруулалтыг татах гэж чадах чинээгээрээ гүйдэг. Гэтэл хэт үндсэрхэг, гаднын хөрөнгө оруулагчдыг айлгасан, хөөсөн уур амьсгалыг хөрөнгө оруулагчид “сонсож” байгаа. Хөрөнгө оруулагчдыг татах хууль эрх зүйн орчин таатай биш байгаа. Үүнийг сайжруулахаар ажиллаж байна” гэсэн юм.

Гадаадын хөрөнгө оруулагч нь тус нэг цэгийн үйлчилгээнээс дараах үйлчилгээг авах аж

  • Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны зөвлөгөө, мэдээлэл
  • Хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэг, баталгааны  зөвлөгөө, мэдээлэл
  • Төрийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчдад тулгарсан гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах
  • Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт, өөрчлөлт, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгө, оруулагчдын карт, бусад дагалдах үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл
  • Татварын зөвлөгөө мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэл, тоон гарын үсэг олгох, лавлагаа тодорхойлолт гаргаж өгөх, тайлан хүлээж авах, гадаад хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын автотээврийн хэрэгслийн татвар хураах
  • Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, түүнтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл
  • Нийгмийн даатгалын бүртгэл, тайлан, хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж