Цувралын тав дахь тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Цувралын тав дахь тоглолт болно

-“SBL Хасын Хүлэгүүд” vs “Дорнод Танан Гарьд” багийн тоглолт 19.00 цагаас болно-

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Үндэсний супер лиг”-ийн хагас шигшээ болон финалын тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн аваргын төлөө өрсөлдөж буй “СБЛ Хасын хүлэгүүд”, “Баянгол Фалконс” багуудын хоёр дахь тоглолт болно.   

Харин анх удаа эрэгтэй 11 баг өрсөлдсөнөөс одоогоор аваргын төлөө "Дундговь Альянс Тех Харцага" шалгараад байгаа. Тэд хагас шигшээд "Увс Эрдэнэдрийлинг Ригс"-тэй таарч, 4:0 хожлын харьцаагаар илүүрхэн финалд шалгараад байна. Тэгвэл нөгөө эрхийн төлөө “SBL Хасын Хүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багууд өрсөлдөж буй. Тэдний хожлын харьцаа 2:2 болж, тэнцсэн бөгөөд өнөөдөр цувралын тав дахь тоглолт 19.00 цагаас Спортын төв ордонд явагдана.

Цуврал 2:2

  • “SBL Хасын Хүлэгүүд” vs “Дорнод Танан Гарьд” – 96:114
  • “SBL Хасын Хүлэгүүд” vs “Дорнод Танан Гарьд” 118:100
  • “Дорнод Танан Гарьд” vs “SBL Хасын Хүлэгүүд” 122:101
  • "SBL Хасын Хүлэгүүд" vs "Дорнод Танан Гарьд" 103:98

Ч.БОЛ

 

Үндэсний Супер Лигийн плэйоффын хагас шигшээ дөрөв дэх тоглол…

Үндэсний Супер Лигийн плэйоффын хагас шигшээ дөрөв дэхь тоглолтуудын 2015.04.10-ны өдрийн СЭТГЭЛ СЭРГЭЭМ ШИЛДЭГ 10 АГШИНДундговь Альянс Тех #Харцага багийн тоглогч Tommy Smith гайхалтай байж 4 тоглолт нь топ 10-т багтлаа.#Enjoy & Refresh with SuperLeague#MNBA #SengurBrand #Play-offs

Posted by Sengur Brand on Sunday, April 12, 2015

 

 

SBL Хасын Хүлэгүүд VS Дорнод Танан Гарьд 103:98Цуврал 2-2 болж тэнцлээ

Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Saturday, April 11, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж