“Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын Түр хорооны дарга Д.Ганболд, Ц.Нямдаш нараас өнөөдөр өглөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас байцаалт авсан байна. Тэд өнөөдөр бусад ажилчдын хамт ТӨХ-ны удирдлагуудад захирал Ц.Батсайханыг нь хууль бусаар ажлаас халлаа гэж үзэн, шаардах бичиг гардуулахаар жагссан юм.
Эх сурвалжаас авсан мэдээллээр дөнгөж сая байцаалт дуусч, Д.Ганболд, Ц.Нямдаш нарт эрүү үүсгэн, Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхрүү авч явсан бөгөөд цагдан хориулах шийдвэр гаргуулах гэж байгаа бололтой.
Т.ДАРХАН