“Оскар 2019” шилдгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

“Оскар 2019” шилдгүүдээ тодрууллаа

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил  91 дэх удаагаа АНУ-ын Лос Анжелес хотноо амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Хамгийн гол шагнал болох шилдэг киноны шагналыг найруулагч Питер Фаррелигийн "Green Book" кино хүртсэн нь маш олон хүний таамаглаагүй бүтээл байлаа. Энэ удаагийн шилдэг кино төрөлд "Roma", "Bohemian Rhapsody" зэрэг кинонууд хамгийн их хүлээлттэй байсан юм. Харин шилдэг найруулагчаар Альфонсо Куарон "Roma"киногоороо шалгарч, гурав дахь шагналаа хүртлээ.

2018 онд олны таашаалд хүрсэн киногоор нэрлэгдээд байсан алдарт “Queen” хамтлагийн түүхээс сэдэвлэсэн "Bohemian Rhapsody" киноны гол дүрийн жүжигчин Рами Малек хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээдэг "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртжээ.  Мөн дуучин Лэйди Гага өөрийн бас нэгэн авьяасаа нээн кино урлагт хөл тавьсан нь түүнд Оскарын шагналыг авчирч, түүний гол дүрд нь тоглосон “A Star is born” киноны дуу “Shallow” шилдэг дуугаар шалгарсан юм. Энэхүү дууг тэрбээр өөрийн хамтран тоглогч Брэдли Күүпертэй хамт дуулсан билээ. Ингээд “Оскар 2019” кино наадмын шагнал хүртсэн бүтээлүүдийн жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Шилдэг кино: “Green Book”

Шилдэг эрэгтэй гол дүр : "Bohemian Rhapsody” жүжигчин Рами Малек

Шилдэг эмэгтэй гол дүр: "The Favourite" жүжигчин Оливиа Колвин

Шилдэг эмэгтэй туслах дүр: Жүжигчин Режина Кинг “If Beale Street Could Talk” киногоор

Шилдэг эрэгтэй туслах дүр: Жүжигчин Махершала Али “Green Book” киногоор

Шилдэг зураглаач: “Roma” киноны зураглаач Альфонсо Куарон

Шилдэг богино хэмжээний кино: "Skin"

Шилдэг хослол зураг: "First Man"

Шилдэг кино редактор: “Bohemian Rhapsody

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино: "Bao"

Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино: "Spider-Man: Into the Spider-Verse"

Шилдэг нүүр хувиргалт: “Vice кино

Шилдэг баримтат кино: “Free solo” кино

Шилдэг богино хэмжээний баримтат кино: "Period. End of Sentence." 

Шилдэг хувцас загвар: “Black panther

Шилдэг тайз засал: “Black panther

Шилдэг зураглаач: “Roma” зураглаач

Шилдэг дууны найруулга: “Bohemian Raphsody”  

Шилдэг дууны эвлүүлэг: “Bohemian Raphsody

Шилдэг дуу: “A Star is born Shallow дуу

Шилдэг гадаад хэл дээрх кино: “Roma

Шилдэг сэдэвлэсэн зохиол: “Blackkklansman

Шилдэг хөгжим: “Black Panthers Людвиг Горанссон

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж