“Хувьсал” продакшны асуудал шүүхэд очжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

“Хувьсал” продакшны асуудал шүүхэд очжээ

“Хувьсал” продакшны уран бүтээлчид "Зүрхээр наадагч" кинондоо яруу найрагч Х.Тэргэлийн ах дүүсийн нэр болон аавынх нь хүүхдүүддээ зориулж бичсэн шүлгийн мөрийг ашиглаж, оюуны өмчид халдсан гэх маргаан гараад байгаа.

Энэхүү маргаан шүүхээр эцэслэгдэх нь тодорхой болжээ.

Учир нь яруу найрагч Х.Тэргэлийн гомдол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхэд ирж, тус продакшны жүжигчдийг шүүгдэгчээр татсан байна.

“Шүүх хурал хараахан товлогдоогүй байна. Ямартай ч энэ хэрэг шүүх дээр ирсэн талаар “Хувьсал” продакшны жүжигчдэд мэдэгдэж, дуудсан байгаа” гэж тус шүүхийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ж.Амаржаргал хэллээ. Хэрэв тус продакшныхан оюуны өмчид халдсан нь тогтоогдвол нэхэмжлэгчийг бүрэн хохиролгүй болгож, киноны ашиг орлогын тодорхой хувийг нэхэмжлэгчид гарган өгч магадгүй юм.

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж