Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” хамтарсан тушаал гарсан байна.
Тушаалд тухайн аймаг, орон нутгийн цаг уурын нөхцлөөр тогтоосон түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж, ойд зорчих иргэн ойн болон байгаль хамгааллын сайн дурын нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, баталгаа гаргуулан хяналт тавьж ажиллах, түймрийн аюулын үнэлгээ гурав болон түүнээс дээш зэрэглэлд хүрсэн тохиолдолд тухайн аймаг, сумын нутгийн хэмжээнд ойд явуулж буй ой аж ахуйн арга хэмжээ болон иргэдийн аялал зугаалга, амралт сувиллын зорилгоор ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хориглох,
Ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээлэл авах, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүрийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ажиллуулах,
Ой, хээрийн түймэр гарсан үед аймаг, нийслэлийн Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүнийг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч хэрэгслийг дайчлах, шуурхай унтраах ажлыг зохион байгуулах зэрэг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ