“ЖДҮчдийг хуулийн өмнө хэвттэл жагсана”

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

“ЖДҮчдийг хуулийн өмнө хэвттэл жагсана”

“ЖДҮчдийг хуулийн өмнө хэвттэл жагсана”

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардан гуравдугаар сарын 2-нд, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар “Хэвтүүл” хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.2.25/ мэдээлэл хийлээ.

 “Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир

-ЖДҮХС-ийн асуудалтай холбоотой хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж,  ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад жирийн ард иргэд авч яагаад болдоггүй юм. Тэр утгаараа ЖДҮХС -ийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн юм.

“Хэвтүүл” хөдөлгөөний  гишүүн Б.Ган-Эрдэнэ

-Эрх баригчдын зүгээс ЖДҮХС-г хувьдаа завшсан улс төрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, харин ч хаацайлж, өмгөөлж хамгаалсаар өдий хүрлээ. Ингээд зогсохгүй ЖДҮ хулгай болон, 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй. Зээл авсан 20 гаруй гишүүн саналаараа огцрох ёстой. Тиймээс ард иргэд та бүхнийг тэмцэлд нэгдэн, төр дэх хулгайчдыг хуулийн өмнө, ард түмний өмнө хэвтүүлтэл тэмцэхийг уриалж байна” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж