“The Hu” дэлхийн алдартнуудтай хамт тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

“The Hu” дэлхийн алдартнуудтай хамт тоглоно

“The Hu” дэлхийн алдартнуудтай хамт тоглоно

Монголын метал рок “The Hu” хамтлагийн дуунууд “Youtube” сувагт найман сая хандалт авч, дэлхийн алдартай сайтууд тэдний уран бүтээлийг онцолж буй. Хамтлагийн залуус 2019 оны зургадугаар сарын 27-29-ны өдрүүдэд Норвеги улсын Осло хотноо болох "Tons of Rock" олон улсын рок хөгжмийн фестивальд оролцож, дэлхийн алдартнуудтай хамт тоглох нь ээ.

“The Hu” хамтлаг нь орчим үеийн рок хөгжмийн урсгалыг Монголын үндэсний хөгжим болон хөөмийтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг. Тэдний “Youtube” хуудсанд гурван сарын өмнө тавигдсан “Yuve Yuve Yu” дуу нь 5.7 саяын хандалт авсан бол нэг сарын өмнө тавигдсан “Wolf Totem” дуу нь 2.8 сая хандалт авчээ.

Хөгжим сонирхогчид тус хамтлагийг рок хөгжмийн цоо шинэ урсгалыг бий болгосон хэмээн “Hunnu Rock” гэж нэрийдэж байгаа юм. Тус хамтлаг нь “Гэрэгэ” цомгоороо энэ хавар дебют хийхээр төлөвлөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж