МҮХАҮТ-ын ээлжит хурал болж, хуралдаанаар танхимын ерөнхийлөгчийг сонгоно. Тэгвэл энэ удаагийн сонгуульд МАН-ын гишүүн, Бага хурлын гишүүн Ч.Ганхуяг өрсөлдөхөө илэрхийлээд байгаа бөгөөд тэрбээр намаасаа гарах хүсэлтээ албан ёсоор өгчээ. Энэ талаараа “МАН-ыг МАХН гэж байхад нь би элсч орсон. Танхимын ерөнхийлөгч дөрвөн жилээр сонгогдож байгаа учраас энэ хугацаанд аливаа улс төрийн сонгуульд оролцохгүй гэдэг баталгаагаа гаргаж өгөх ёстой. Тиймээс намдаа түдгэлзэх саналаа өөрийн биеэр хүргэж өгсөн” гэжээ.
Хэрэв тэрбээр танхимын ерөнхийлөгчөөр сонгогдвол ирэх дөрвөн жилийн хугацаанд улс төрийн ямар нэг сонгуульд оролцох боломжгүй болох юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ