Ц.Нямдорж сайд гүрийх үү, гүлдийх үү?

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайд гүрийх үү, гүлдийх үү?

Ц.Нямдорж сайд гүрийх үү, гүлдийх үү?

Төрийн тусгай хамгаалалтын газар болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид саатуулагдаж байсан сэжигтэн амиа алдсан хэрэг нийгмийг цочирдолд оруулаад байна. Амиа алдсан сэжигтэн нь насаараа шүүгч хийж ирсэн, Монголын гавьяат хуульч байжээ. Бусдад авлига өгсөн хэрэгт хамсаатан байж болзошгүй гэх асуудлаар баривчлан саатуулах явцад  гурван гэрээслэл үлдээгээд амиа хөнөөсөн түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан нь хэн нэгний дарамт  шахалт байв уу, эсвэл хэн нэгнийг амиараа хамгаалах шаардлага гарав уу.  Тэр тусмаа төрийн тусгай хамгаалалт бүхий харуул, камертай газар хэн нэгэн амиа алдаж байхад яагаад хэн ч тусалсангүй вэ?

Талийгаач өрөөндөө ганцаараа хоригдож байсан гэх. Өрөөндөө ганцаараа хоригдож байсан сэжигтэн гэрээслэл бичээд амиа хорлож байхад харуул хамгаалалт нь юу хийж байсан нь бас л сонирхол татна.

ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид амиа алдсан анхны тохиолдол энэ биш билээ. Одоогоос  таван жилийн өмнө 2014 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлаар шалгагдаж байхдаа, эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс мөн л амиа алдаж байсан юм.

Төрийн тусгай хамгаалалттай газар хоригдож байгаа сэжигтэн амиа хорлох нь битгий хэл түүний толгойтой үснээс туг үс ч унагаах эрх уг нь хуулийнханд байхгүй. Гэтэл насаараа шүүгч хийж ирсэн, гавьяат хуульч өөрийнхөө амийг егүүтгэх хүртэл ямар том дарамт, шалтгаантай байв аа.

Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа тусгай ажиллагаа явуулж лицензийг нь хурааж авсан Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар тэрбээр шалгагдаж байжээ. Уг дуулиант хэрэгт өмгөөлөл үзүүлж явсан нь түүнийг үхэлд хүргэх шалтгаан болчхов уу?

Төрийн тусгай хамгаалалттай газар хоригдож байсан сэжигтэн амиа алдсан хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд өнөөг болтол таг чимээгүй гүлдийсээр.  Уг нь  түүний удирдаж байгаа салбарт учир битүүлгээр хоёр, гурван ч хүний дуулиант, ноцтой хэрэг гарчихаад байхад шүү дээ.  Сар шинийн өмнөхөн  хилийн цэргийн байлдагч амиа алдсан учир битүүлэг хэрэг гарсан. Үхсэн хүн үг хэлдэггүй гэгчээр уг цэргийг өөрөө оргодол, босуул болгоод дуулианыг дарсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар нэгэн тайлбар хийлгүй гүрийсээр өнгөрөөсөн юм.  Харъяанд нь байдаг хилийн цэрэг оргосон, осгосон бол яагаад түүнийг оргох, осгоход хүрсэн шалтгааныг нь тодруулах шалгах хэрэгтэй баймаар. Гэтэл өнөөдрийг хүртэл чимээгүй суугаа Ц.Нямдорж сайд энэ хэрэгт хариуцлага хүлээх нь зүй ёсных юм. Түүнд ёс зүй байдаг бол шүү дээ.

Учир нь, зөвхөн ямбыг нь эдлэх биш ялыг нь давхар үүрэлцэхийн тулд сайд болсон байж таараа. Тиймээс энэ удаад түүний толгойлдог салбарт,  төрийн тусгай хамгаалалттай газарт сэжигтэн амиа алдсан нь Ц.Нямдорж сайдаас холуур өнгөрөх асуудал огтоос биш юм.

  Ц.Нямдорж сайд өөрийгөө шударга улстөрч гэдэгт итгэдэг, итгүүлдэг. Бусдын ёс зүйг шүүх дуртай тэр өнөөдөр ёс зүйтэй, шударга хүн мөн юм бол  өргөдлөө өгөх, огцрох үндэслэл түүнд хангалттай бүрдсэн.   ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн амиа алдсан явдалд  зөвхөн харуул, хамгаалалтын ажилтанг халах, ганц хоёр хурган даргыг сольсноор Ц.Нямдорж хариуцлагаас мултарч байна гэсэн үг биш. Үндсэндээ,  Ц.Нямдоржийн өргөдлөө өгөх цаг болжээ. Хариуцсан яаманд нь хүн амины хэрэг гарсан асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэд хариуцлага тооцсон шигээ Ерөнхий сайд энэ удаад хариуцсан  Ц.Нямдоржтой ч хариуцлага ярьж чадвал түүний өдөр болгон шахуу амнаасаа унагадаг шударга ёс жинхэнээсээ бий болно.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
36
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж