Өсвөрийн шатарчин З.Ангар IX байрт оржээ

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчин З.Ангар IX байрт оржээ

АНЭУ-ын нийслэл Абу-Дабид “Al Ain” 15 хүртэлх насны олон улсын нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 6-11-д боллоо. Тэмцээнд Монгол, АНЭУ, АНУ, Азарбайжан, Казахстан, ОХУ зэрэг 15 орны 100 гаруй шатарчин швейцарь системээр есөн өрөгт өрсөлджээ.

Энэхүү тэмцээнд манай улсаас есөн настай Золжаргалын Ангар, өсвөрийн дэлхийн аварга Даваахүүгийн Мөнхзул нар амжилттай оролцлоо.

Олон улсын тэмцээнд анх удаа оролцохдоо өөрөөсөө ахмадтай тамирчидтай өрсөлдсөн З.Ангар тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдол авснаар 6,5 оноогоор есдүгээр байрт оржээ. Тэрээр сүүлийн өрөгт өөрөөсөө зургаан насаар ах, эзэн орны Али Алкиндиг хожиж, шуугиан тарив. Мөн өнгөрсөн жилийн дэлхийн аваргын охидын 8 насанд түрүүлсэн Д.Мөнхзул хөвгүүдтэй өрсөлдөж, 5,0 оноогоор 30 дугаар байрт оржээ.   

Тус тэмцээний зохион байгуулах багт Азийн шатрын холбооны урилгаар ажиллаж байгаа их мастер А.Энхтуул оролцсон байна. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж