Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк болон Европын холбооны зочид төлөөлөгчид Сүү ХК-д айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк болон Европын холбооны зочид төлөөлөгчид Сүү ХК-д айлчиллаа

Өнгөрсөн 02 сарын 04-ний өдөр Монголын ууган үйлдвэр “Сүү” ХК нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Хас Банкнаас хамтран хэрэгжүүлж буй анхны “Эрсдэл хуваалцах” зээлийн гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүсийн захирал Бруна Балванера, Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко,  Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын элчин сайд  Траян Лауренцю Христеа нар болон албаны бусад төлөөлөгчид Сүү ХК-д айлчиллаа.

Тус айлчлалын үеэр Сүү ХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж стратегийн чиглэл болон цаашдын хамтын ажиллагааны талаар  санал солилцлоо.

ЕСБХБ-ны санхүүжилт нь Монголчуудын уламжлалт хэрэглээ болсон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чухал хөрөнгө оруулалт болсон бөгөөд Монгол брэндийг дэлхийн зах зээлд гаргах, шилдэг техник, технологиор үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, хөдөө орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах, хэрэглээний шинэ хэв маяг бүхий бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэхэд зарцуулагдах юм.

Энэхүү эрсдэл хуваах зээлийн гэрээнээс гадна Сүү ХК нь Европын холбооны санхүүжилтээр сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, Accounting Improvements Program”-ын аудитыг амжилттай хийсэн бөгөөд цаашид  жендерийн тэгш байдлыг дэмжих зорилгоор эмэгтэй ажилтнууд болон эмэгтэй сүү бэлтгэн нийлүүлэгчдэд 50,000 хүртэлх еврогийн хөрөнгө оруулалт хийх төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж