УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Монгол-Хойд Солонгосын парламентын бүлгийн даргаас гадна Ази Номхон Далайн парламентчдын холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг.
Тэрбээр ирэх тавдугаар сарын 4-нд Монголд томоохон хурал зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, дэлхийн нөлөө бүхий бизнесменүүдийг урин авчирч ёс зүй, ёс суртахууны талаар Монголын улстөрч болон бизнесменүүдэд лекц уншуулах аж. Тэрбээр саяхан АНУ-руу явах үеэрээ “Бойнг” компанийн дэд ерөнхийлөгч мөн тус улсын Сангийн яамны доллар хэвлэдэг компанийнх нь захирлыг Монголд урьж авчрахаар ярилцжээ.
Түүнчлэн “Google foundation”, "Билл Гейтс"," Старбакс" зэрэг сангуудын захирлыг авчирч тэдэнд Монголыг сурталчлахын зэрэгцээ ёс зүйн лекц уншуулах аж.
Холбоотой мэдээ