Монголын туялзуур сэлэмний холбооны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн гурав, эмэгтэйчүүдийн хоёр дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 18-19-д болно.
Монголын хөлбөмбөгийн холбооны “Футзалын ордон”-д болох тус тэмцээнд 120 орчим тамирчин зөвхөн хүнд сэлмийн төрөл өрсөлдөх аж. Тэмцээний ангилал бүрт түрүүлсэн тамирчин ирэх зургадугаар сарын 25-31-нд Сингапурт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж. Мөн үүний дараа долдугаар сард БНСУ-ын Гванжу хотод болох дэлхийн оюутны “Универсиад” их наадам, ОХУ-ын Москвад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхийг авах юм.
Ч.БОЛОР
Туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 4 дүгээр сарын 18, 19-нд Улаанбаатар хотын Футзалын ордонд болно.
Posted by Fencing Mongolia on Wednesday, April 8, 2015