Минессотад амьдардаг Аллен Здидаред гэх 68 настай эрэгтэй 20 орчим жилийн өмнөөс нүдний торлог бүрхэвчний үрэвсэлээс шалтгаалан хараагүй болж эхэлжээ. Хараа нь муудсаар 2005 он гэхэд бүрэн хараагүй болж, ажил эрхлэх боломжгүй болон гэртээ суужээ.
Харин түүнд “Mayo” эмнэлгийн мэс засалчид хагалгаа хийн бионик нүд суулгажээ. Уг нүд нь тусгай нүдний шил зүүснээр дүрс ялгах чадамжтай болдог аж.
Хагалгааны дараа тэрээр хараагүй болсноос нь хойш өөрийг нь асарч, байнга дэргэд нь байгаа эхнэрээ дахин харах боломжтой болж, хосууд баярын нулимсаа барьж чадаагүй байна.
Т.БИЛГҮҮН