Жиан Жиемин
Хятадын төрийн өмчит компаниудыг хариуцсан комиссын дарга Жиан Жиемин авлига, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдон, шүүхийн хаалга татжээ. Түүний хэргийг Хубей мужийн шүүхэд хэлэлцэж буй аж.
Жиан Жиемин нь өмнө нь Хятадын үндэсний газрын тосны корпорацийн (CNPC) даргаар ажиллаж байсан юм. Түүнийг 2013 онд авлигын хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж эхэлжээ. Жиан Жиемин нь Бо Силайн хүсэлтээр газрын тос боловсруулах үйлдвэрийг Чонгин хотод барьсан хэрэгт сэжиглэгдсэн аж. Бо Силай нь авилга авч, албан тушаалаа хэтрүүлж, санхүүгийн луйвар хийсэн хэргээр 2013 онд бүх насаараа хорих ял сонссон юм.
Түүнчлэн Хятадын үндэсний газрын тос корпорацийн охин компани “Петрочайна” /PetroChina/ компанийн дэд захиралыг авлигын хэрэгт мөрдөн шалгаж буй. Үүний зэрэгцээ Хятадын газрын тос, байгалийн хийн төрийн өмчит үйлдвэр, компаниудын судсыг атгаж байсан Жоу Юнкан улсын нууц задруулсан болон авлигын хэрэгт шүүгдэж буй. Жоу Юнкан нь 1996-1998 оны хооронд /CNPC/ группын ерөнхий менежерээр ажиллаж байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС