Турк улстай цахим виз олгох тал дээр хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Турк улстай цахим виз олгох тал дээр хамтарна

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар БНТУ-ын Гадаад хэргийг сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд “Дипломатын сургалт, баримт бичиг болон мэдээлэл солилцооны чиглэлээр хамтран ажиллах тухай хоёр орны гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг өнөөдөр байгууллаа. Манай залуучид БНТУ-ын Дипломатын академд манай улсын 16 дипломат залуу суралцаж байгаа аж.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “БНТУ-ын хэмжээнд Гадаад хэргийн сайдын Монголд хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байна. Манай хоёр орон түүхийн улбаатай. Тиймээс БНТУ-ыг гуравдагч хөршын нэг болгож, үр ашигтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхолтой байна. Хоёр орны хооронд аялал жуулчлал, арьс шир, барилгын салбарт хамтран ажиллах өргөн боломж байна. БНТУ манай улсад цөөнгүй төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэ ажлаа ч цааш үргэлжлүүлж Хархорин хотыг аялал жуулчлалын томоохон төв болгох, онгоцны буудал барьж байгуулах тал дээр БНТУ-тай хамтарч ажиллах талаар ярилцлаа. Мөн арьс ширний салбарт хамтран ажиллаж, монгол малыг эрүүлжүүлэх ажилд Турк улстай хамтран ажиллана. Арьс ширний үйлдвэрт Турк улс асар их туршилгатай. Тиймээс хоёр орон хамтран ажиллаж дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гаргахад монгол малын эрүүл мэндийг хамгаалах нь чухал юм.

Төрийн байгууллагаас иргэдэд олгодог үйлчилгээг хөнгөвчлөх, хүнд сурталгүй болгох, цахимжуулах тал дээр Турк улс ихээхэн туршлагатай. Тиймээс цахим виз олгох тал дээр Туркийн талтай хамтран ажиллана” гэлээ.

С.ОТГОН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж