Монголын хөрөнгийн бирж 2018 оны 2 дугаар сарын 18-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,626,275,840 төгрөгийн арилжаа хийсэн байна.
- ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
- Хувьцааны анхдагч зах зээлийн энгийн арилжаа:
"Түмэн шувуут" ХК нь нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож 10 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга олон нийтэд санал болгосон дүнгээс 9.1 хувиар давж ирсэн юм.
Анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон үнэт цаасны компаниудын идэвх:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | GLMT | "Голомт Капитал ҮЦК" ХХК | 41,580,592 | 8,316,118,400 |
2 | BDSC | "БиДиСЕК ҮЦК" ХК | 2,029,203 | 405,840,600 |
3 | MNET | Ард Секъюритис ҮЦК" ХХК | 912,617 | 182,523,400 |
4 | TDB | "ТиДиБи Капитал ҮЦК" ХХК | 851,430 | 170,286,000 |
5 | STIN | "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК | 823,723 | 164,744,600 |
- Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 47 компанийн 1,840,095 ширхэг хувьцаа 626,275,840 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 215,565 | 141,183,219 |
2 | TCK | ТАЛХ ЧИХЭР | 5,383 | 87,152,190 |
3 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 401,150 | 83,354,468 |
4 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 617,747 | 43,338,427 |
5 | GOV | ГОВЬ | 116,918 | 38,789,753 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 599,036 | 284,896,814 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 517,926 | 162,243,255 |
3 | STIN | Стандарт инвестмент ХХК | 405,024 | 134,224,081 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 405,834 | 93,544,778 |
5 | MIBG | Эм Ай Би Жи ХХК | 6,427 | 88,289,363 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2 дугаар сарын 18-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаагүй байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,523,607,213,555 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 21336.19 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ