Кино урлагийн шилдгийн шилдгүүдийг тодруулдаг "Оскар"-ын шагнал гардуулах ёслол энэ жил 91 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Кино, загварын ертөнцийн хорхойтнуудын хувьд үе үеийн "Оскар"-ын наадамд ирсэн зочдын өмссөн хувцас сонирхолтой байдаг билээ. Энэ удаагийн кино наадмын хамгийн өвөрмөц, дэгжин хувцасласан зочдыг танилцуулъя.
Кино найруулагч Спайк Ли содон хувцастай зочдын нэг байлаа. Нил ягаан өнгийн малгай, хослолоор гоёсон тэрбээр нэг гартаа "хайр", нөгөө гартаа "үзэн ядалт" гэсэн бичигтэй бөгж зүүсэн нь өвөрмөц байв.
"The Favourite" киноны жүжигчин Мелисса Маккарти "Оскар 2019" наадмын бас нэгэн содон хувцастай зочдын нэг байв. Эгдүү хүргэм ойн амьтдаар хүрээлүүлэн тайзан дээр гарч ирсэн түүнийг харсан зочдын нүд орой дээрээ гарч байлаа.
Дгөө 49 настай дуучин Женифер Лопез "Оскар 2019" наадмыг үзэж сонирхохоор гялалзсан мөнгөлөг өнгийн бариу, урт даашинзаар гоён ирсэн байна.
91 дэх удаагийн "Оска"-ын кино наадмын зочин фото модель Ашли Грахам хар өнгийн загасан хортойтой даашинзаар гоёжээ.
"Оскар 2019"-ын үнсгэлжингээр тодроод буй жүжигчин, дуучин Билли Портер яах аргагүй энэ удаагийн кино наадмын улаан хивсний ёслолын хамгийн онцгой хувцасласан зочдын нэг байлаа.
Дуучин, жүжигчин Лэйди Гага. "Оскар 2019" кино наадмаас шилдэг киноны дууны шагналыг түүний гол дүрд нь тоглосон "A Star is born" киноны дуу "Shallow" хүртлээ.
"Оскар 2019" кино наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртсэн, алдарт "Queen" хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Рами Малек хамтран тоглогч Люси Бойтоны хамт
"Aquaman" киноны гол дүрийн жүжигчин Жэсон Мамоа эхнэртэйгээ бүдэг ягаан өнгийн хувцсаар хосолжээ.
"A Star is born" киноны гол дүрийн жүжигчин Брэдли Күүпер ээж болон эхнэр модель Ирина Шайкийн хамт.
Эмх цэгцийн хатан хаан "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номын зохиогч Мари Кондо
"Оскар 2019" кино наадмын хамгийн эмэгтэйлэг хувцасласан эмэгтэйчүүд бол Кэйси Масгрэйв, жүжигчин Линда Карделлини, Жемма Чан нар
Америкийн жүжигчин дуучин Маяа Рудольф зун цагийг санагдуулам цэцэгтэй ягшаан даашинзаар гоёсон байна.
Жүжигчин Глэнн Клөүс алтлаг шаргал өнгийн сүрлэг даашинзаар гангарсан байна.
"The Favourite" түүхэн сэдэвт киноны жүжигчид болох Николас Холт, Жое Алвин нар.
Дуучин Паррель Уиллиамс эхнэр Хелен Ласичаны хамт
Үзэсгэлэнт жүжигчин Эмма Стөүн "Louis Vuitton" брэндийн даашинзаар гоёжээ.
Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн жүжигчин Режина Кинг.
Холбоотой мэдээ