МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос өнгөрсөн долоо хоногт намынхаа гурван гишүүнийг гишүүнчлэлээс нь хасах шийдвэрийг гаргаснаар Монголын намууд улам бүр хаалттай болж, хувь хүний халаасных болсны нэгэн тод жишээ боллоо. Өөрөөр хэлбэл, намын төв хорооны шийдвэрийг дагаагүйгээс болоод нутаг заагддаг, ажлаасаа халагддаг, үр хүүхэд нь хүртэл халагддаг байсан үе өнөөдөр МАН нэгэнтэй эргэн ирсэн нь Удирдах зөвлөлийн болоод У.Хүрэлсүхийн шийдвэрийг дагаагүй гэх тайлбар.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг мөн А.Ганбаатар нарыг 60 тэрбумтай холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзэж хариуцлага тооцсон бол С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцож намаасаа хөөжээ. Уг нь ардчилсан нийгэмд хүн намынхаа бодлого шийдвэрийг дагах албагүй. Энэ бол ардчилалын үнэ цэн, утга учир юм.
Өмнө нь мөрдөгдөж байсан тус намын дүрмийн заалт нь гишүүддээ хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан учраас өнгөрсөн Бага хурлаас хариуцлага тооцох дүрмийг оруулж өгсөн нь даргын үзэл бодлыг таалаагүй л бол гишүүнээ хөөдөг байх эрхтэй болсон, МАН-ынхан. У.Хүрэлсүхийн үгийг яв цав биелүүлэх үүргийг Хяналтын ерөнхий хороо хүлээгээд байгаа.
Үнэхээр МАН дүрмээ ягштал дагаж, гишүүддээ хариуцлага тооцдог болж байгаа бол ЖДҮ-чиддээ ч ялгаагүй хариуцлага тооцож намынх гишүүнчлэлээс нь хасах ёстой. ЖДҮ-чид жинхэнэ утгаараа намынхаа нэр хүндийг унагаж цаашлаад өөрт давуу байдлаа ашиглаж улсын тусгай сангаас “хулгай” хийсэн үйлдэлд нь хуулийн байгууллага ч хариуцлага тооцсонгүй мөн намын дарга нь тэдний толгойг илээд өнгөрөв. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарсан 60 тэрбум гэх хэрэгт холбогдуулан бараг гурван жилийн дараа Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намын гишүүнчлэлээс хассан нь “бай”-гаа оноогүй шийдвэр байлаа.
ЖДҮ-чин гишүүддээ ч мөн ялгаагүй хариуцлага тооцож чадвал МАН-ын дүрмийн заалт нь утга төгөлдөр хэрэгжиж байна гэж ойлгоё. Түүнээс биш хар, бороор нь ялгаж хариуцлага тооцох нь зүйд хэрхэв ч нийцэхгүй эсрэгээрээ муухай харагдуулж байна.
Ардчилсан гэх тодотголтой ардчилсан нам мөн л ялгаагүй гишүүдээ хөөж туух энүүхэнд болсон. Оны өмнөхөн АН Ж.Батзанданг намын гишүүнчлэлээс нь хассан. Мөн үүнээс өмнө С.Баярцогтыг хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж эхлэнгүүт нь АН гишүүнчлэлээс нь хасах шийдвэрийг С.Эрдэнэ дарга гаргаж байсан билээ. Энэ мэтээр намууд ядаж л "хөөгдөгсөд"-ийнхээ үгийг сонсолгүй арга хэмжээ авах болсон нь Монголын намуудаас ардчилал алсарсаар байгаагийн тод жишээ болж буй юм. Коммунист МАН-ын коммунист дарга байг гэхнээ Ардчилалын нэрээр гоёсон Ардчилсан нам ардчилалгүй болно гэдэг эмгэнэлтэй.
mgl 2019-02-25 202.9.42.68
hereggui humuusiig huuhud yagaad bolohgui gej?
Зочин 2019-02-25 202.131.245.243
Монгол Улс аль эрт 90 оноос л коммунист хятдын колони болчихсон шүү дээ, ардчиллын ачаар. Одоо үүнийг саармагжуулж, тэнцвэржүүлье гэвэл ШХАБ-д элсэх л хэрэгтэй. Ер нь тахалтай тарвага Цуламдоржийн news.mn сайт элсэж болохгүй гэж байгаа бол эсрэгээр нь элсэж боно, элсэх нь зөв л гэж ойлгох хэрэгтэй.
Зочин 2019-02-25 202.9.42.43
МАНАН-гийн сайт
Ссс 2019-02-25 64.119.17.59
Юун хэлмэгдуулэлт бегс долоогч д, тереес терсен тэрбумтангууд, бугдийг нь цэвэрлэх естой.
Батаа 2019-02-25 45.117.32.130
37 онд эд нар байсан бол юун Чойбалсангийн үе.Хэдэн зуун мянгаар нь буудаж байгаа биз.Шалтгаан нь намын даргад таалагдаагүй
иргэн 2019-02-25 202.179.26.23
энэ шинэ Хэлмэгдүүлэлтыг ЦЭлбэгдорж Ерөнхийлөгч болоод л анх эхлүүлсэн байх шүү тэгээд цаашдаа Үнэн худал нь мэдэхгүй баахан Баривчилгаа явагдаад бүүр Гансүхийн Хэрэг дээр гэмгүй нэгэн Залуухан нягтлан Бүсгүй Хэлмэгдэж баахан хоригдож эцэст нь Ял авахын даваан дээр Өөрийгөө өмгөөлж Прокурорын ажилтнуудын бузар Булхайг илчилсэнээр Ялгүй хоцороо биз дээ
ххх 2019-02-25 202.179.25.109
ШХАБ-д элсэх шийдвэр гаргахын оролдвол монголчууд Засгийн г,азар, Ерөнхийлөгчийг огцруулах ёстой.
Зочин 2019-02-25 202.179.25.109
ШХАБ-д элсэх шийдвэр гаргахын оролдвол монголчууд Засгийн г,азар, Ерөнхийлөгчийг огцруулах ёстой.
ХЭХЭ 2019-02-25 64.119.23.195
АВИЛГАЛЧ ХУЛГАЙЧ НАР ШОРОНДОО ҮХНЭЭ, АМИА ХОРЛОНО УУ ХЭНД ХАМААТАЙ ЮМ ЭНЭ БОЛ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БИШ БҮХ АВИЛГАЛЧИД ТАМРУУГАА ТОНИЛОГ
Зочин 2019-02-25 211.245.255.132
News сайт чин Элбэгдоржийнх 60 тэрбум Сандуй Мөнхчулуун нар ями овогтбнх тэгэхлээр хэний захиалгаар ийм нийтлэл хэн бичүүлж байгааг нь ойлгомжтой.
зочин 2019-02-25 202.131.245.69
АН, МАН гээд өнөөгийн улс төрийн намуудын гишүүд гэж хөгийн хүмүүсээр л дүүрлээ. нэр төр, өнгө мөнгөнд дуртай хүмүүс л байна. УИх, ЗГ-ыг тараагаад дараагийн сонгууль хүртэл ерөнхийлөгчийн засаглалтай байсан нь дээр юм. одоогийн төрийн байгууллагын удирдах ажил хийж буй МАН, АН-ын гишүүнээсээ түр түдгэлзсэн хүмүүсийг шууд халах хэрэгтэй.
Зочин 2019-02-25 202.126.89.159
60 тэрбумынхны захиалгат нийтлэл.
Зочин 2019-02-25 61.68.121.254
Manangaas huuliig asuun za bitii gonshigonood helmegduulelt geed surjigneed bai buh erh medliig edlee bizdee ard tumnee martaj hog deer haysan bizdee hogchin za umhii mongo huulegch luivarchidiig alsanch bagadana ur udmaaraa ceerlel hulee
Зочин 2019-02-25 182.160.38.233
луйварчдыг устгаж байж улс хөгжинэ. хэдэн луйварчин байнаа. элбэгдорж батүүл с.эрдэнэ баярцогт ж.мөнхбат бадамжунай м.энхболд АН-хан бараг тэр чигээрээ.
Зочин 2019-02-25 202.179.24.115
Эргүүлэн татдаг хууль байхгүй болохоор ингэж байгаа юм. Америкийн намууд гишүүнчлэлгүй. Намын дотоод сонгуульд санал өгч оролцох хүмүүс бүртгүүлээд дараа нь буцаад гардаг. Конгресст намаа төлөөлж суусан гишүүд намдаа таалагдахаа байвал нам нь буцаагаад татчихдаг бололтой юм билээ. Нөхөн сонгууль гэж байхгүй. Шууд солиод тавьчихдаг гэж. Ер нь манайх ҮХ-д өөрчлөлт оруулан улстөрийн намын тухай хуулийг нэн даруй өөрчлөх хэрэгтэй байна. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, хүний эрх чөлөөний тунхагийг өөрчилж болохгүй. Харин давхар дээл, эрх мэдлийн хувиарлалт, сонгуулийн тогтолцоо, улстөрийн намуудын санхүүжилт гээд засах хэдэн чухал зүйл бол бий.
Зочин 2019-02-25 103.212.118.73
alvaa insitute rules tei , rules iig zorchival ter institute aas rules iin daguu garah yostoo.
Зочин 2019-02-25 64.119.18.130
ГЭМТ ЭТГЭЭДҮҮДЛ ХЭЛМЭГДЛЭЭ ГЭЖ ХАМГААС ТҮРҮҮНД ЧАНГА ДУУГАРДАГ, ТЭГВЭЛ ТЭР ЯЛ ЭДЛЭЭД ШОРОНД БАЙГАА ХҮМҮҮС БҮГД ГЭМГҮЙ ХҮМҮҮС .
Зочин 2019-02-25 202.9.43.51
Munhchuluun Sundui nariig huusun ni tuiliin zuv shiidver! Namaa tseverleh heregtei! Iim hognuudiig zailuulsan ni zuv!
Зочин 2019-02-25 202.55.191.205
ELBEGDORJIIN SAIT BITGII KHUTSAA