Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын кино наадам энэ жил 91 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар Ням гаригийн /2019.02.25/ 17:00 цагт эхэлсэн юм. Дэлхийн рок хөгжмийн домог алдарт “Queen” хамтлаг тэр дундаа хамтлагийн гоцлол дуучин, рок од Фредди Меркуригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” кино энэ удаагийн “Оскар”-ын кино нааамд шилдэг жүжигчин, кино редактор, дууны найруулга, дууны эвлүүлэг гэсэн дөрвөн төрөлд нэр дэвшээд байгаа билээ. Одоогийн байдлаар шилдэг жүжигчнээс бусад төрөлд амжилттай шалгарч “Оскар”-ын шагнал хүртээд байна. Шилдэг жүжигчний эзнийг хараахан тодрулаагүй байгаа юм.
Киноны гол дүр буюу Фредди Меркуригийн дүрийг жүжигчин Рами Малек бүтээсэн байна. Хамгийн анх хамтлагийн гоцлол дуучны дүрд жүжигчин Саша Барон Коэн тоглохоор сонгогдсон хэдий ч тэрээр Queen хамтлагийн гитарчин Брайн Мэйтэй зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас кинонд тоглохоос татгалзжээ. Ийнхүү Рами Малек 2016 онд алдарт дуучин Фредди Меркуригийн дүрийг бүтээх болсноор багагүй хугацаанд дүрийн судалгаа хийж, биеэ бэлджээ. Тухайлбал тэрбээр “Queen” хамлагийн Брайн Мэй, Рожер Тайлор нартай олон цагийг хамт өнгөрөөж, хамтлагийн түүхийг сонсож, Фреддигийн талаарх бодит түүхийг гэр бүлийнхнээс нь сонсож өөрийгөө бэлдсэн аж.
Эх сурвалж:CNN,BBC
Холбоотой мэдээ