Хотын даргад С.Амарсайхан дахин нэр дэвшинэ | News.MN

Хотын даргад С.Амарсайхан дахин нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Хотын даргад С.Амарсайхан дахин нэр дэвшинэ

Хотын даргад С.Амарсайхан дахин нэр дэвшинэ

НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хотын даргад нэр дэвшиж, олонхын санал авсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлаагүй юм. Тиймээс дараагийн Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх, хэн хэн өрсөлдөх талаар дахин Удирдах  зөвлөл хуралдах тов байсан юм. Гэвч Хотын даргад С.Амарсайханыг дахин нэр дэвшүүлэхээр тохиролцсон учраас Удирдах зөвлөл  болон НИТХ-ын тэргүүлэгчид хуралдах шаардлагагүй юм байна.

Өөрөөр хэлбэл, өмнөх Удирдах зөвлөлийн шийдвэр, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол хэвээр байгаа учраас ийнхүү дахин С.Амарсайханыг өрсөлдүүлэх юм байна. Тиймээс маргааш буюу хоёрдугаар сарын 26-нд хуралдах НИТХ-ын хуралдаанаар Хотын даргын асуудлыг хэлэлцэж, эрх баригч намаас одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэн, өрсөлдүүлэх аж. Гэхдээ заалнаас хэн нэгэн нэр дэвших боломжтой юм.

Сануулахад, өмнө нь өрсөлдсөн С.Мөнхчулуун төлөөлөгчийн хувьд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-25 119.40.98.10

Ноёны бөх шалдан байна…

Avatar

Бат 2019-02-25 122.201.23.84

За өнөөдөр мөнгөтэй мөнгөгүй 2 хүн тулаанд орно

Avatar

шу 2019-02-25 66.181.176.97

yeronkhii said gants khotyn dargaa ooroo medeed tawichikh bailgui dee

Avatar

Нянгар 2019-02-25 202.179.24.202

Бат баясгалангаа л дэвшүүлчих ээ

Чи сайн менежер гэхдээ наад замд тээглэсэн бул хар чулуунууд чинь ажил хийлгэхгүй дээ , нийтийн эрх ашгийн үүднээс өөр хүн дэвшүүл ээ

Avatar

НЯНГАР ДААМ ГАРАХ НЬ 2019-02-25 175.38.34.126

ТОПОРЫН ӨВДГӨНДӨӨ ТООСТОЙ БӨХ ТҮРҮҮЛЭХ НЬ ДЭЭ, ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА?! АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ШАААР ВЭ?! ИХТ ЫН ДАРГА НЬ БАГАДААД БАЙДАГ ХЭРЭГ ҮҮ?!

Avatar

Зочин 2019-02-25 122.201.24.164

Яанаа ноёны бех нь хоёр унаад баааас шээээээээээстэйгэээ холилдоод дууслаа ккккккк инээдмийн кино хийхээр болжээ

Avatar

Зочин 2019-02-25 66.87.150.230

Хөөтэй хүрэлсүхын бөх хоёр удаа унаж байж болих юмуу

Avatar

болиосой 2019-02-25 182.160.37.220

за да энэ хүнийг дэмжих нь юу л бол юу хийж гийгүүлсэн хүн бэ болиосой

Avatar

болиосой 2019-02-25 182.160.37.220

за да энэ хүнийг дэмжих нь юу л бол юу хийж гийгүүлсэн хүн бэ

Avatar

Зочин 2019-02-25 64.119.16.202

ичиж үхээчээ сонгууль ийм байдөг юм уу

Avatar

Зочин 2019-02-25 121.66.56.229

Ерөнхийлөгч Баттулгын худ болохоороо унасан ч дахиад л дэвшээд байх уу? Урьд нь дэвшээд ялагдаад Мөнхчулуунд далаараа цэвэр, дагзаараа хага шидүүлээ биз дээ.

Avatar

Ноёны бөхийг олны нүдэн дээр дахин дахин битгий унагаад байгаарай 2019-02-25 66.181.185.81

Ноёны бөхийг та нар яагаад унагаад байнаа. Дахиад уначихвал энэ битгий хэл манай ерөнхий сайд, шалгарсан эх оронч, МАНАНг сарниулагч, шударга ёсыг тогтоогч, МАН-ын дарга Ухна Хүрэлсүхийн нэр хүнд шороотой хутгалдана шүү дээ. Энэ нөхөр дарга болонгуутаа хотын хүндрэлтэй бүх асуудлыг шийдээд, бид аз жаргалтай Улаанбаатартаа амар сайхан амьдарна гэсэн шүү дээ.

Avatar

Зочин 2019-02-25 202.21.106.126

Энэ чинь өрсөлдөөд ялагдчихаа биз дээ.

Avatar

хэцүү 2019-02-25 64.119.21.243

ИТХ ДАХЬ МАН-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СОРИХ ЮМ БИЗДЭЭ. НАМААС ГАРСАН ХҮНИЙГ ДЭМЖВЭЛ НАМААСАА ХӨӨГДӨХ ГИШҮҮД ОЛОН БОЛОХ БИЗ.

Avatar

Нансаа 2019-02-25 66.181.161.98

Цайчихсан нөхөр юм аа.Жинхэн шир гэдэг л болж байна да.Ноёны бөх дандаа л унадаг шүү дэ.Мөнхчулуунд амжилт хүсье

Avatar

Зөв 2019-02-25 66.181.161.98

Амарсайхан дахин унах нь тодорхой.Мөнхчулуун орох юм бол гараад л ирнэ.Өөр хүн байдаггүй юм байх да.Үгүй өол энэАмарсайхан намын УЗ өө ингэж хөдөлгөөнгүй барьчихсан хүн юм уу

Avatar

Зөв 2019-02-25 66.181.161.98

Амарсайхан дахин унах нь тодорхой.Мөнхчулуун орох юм бол гараад л ирнэ.Өөр хүн байдаггүй юм байх да.Үгүй өол энэАмарсайхан намын УЗ өө ингэж хөдөлгөөнгүй барьчихсан хүн юм уу

Avatar

Зөв 2019-02-25 66.181.161.98

Амарсайхан дахин унах нь тодорхой.Мөнхчулуун орох юм бол гараад л ирнэ.Өөр хүн байдаггүй юм байх да.Үгүй өол энэАмарсайхан намын УЗ өө ингэж хөдөлгөөнгүй барьчихсан хүн юм уу

Avatar

Зочин 2019-02-25 122.201.28.13

ИЧДЭГГҮЙ УЛААН ЗАНГИАТ

Avatar

зочин 2019-02-25 192.82.65.120

Ноёны бөх гурав үзнээ…

Avatar

Зочин 2019-02-25 202.179.31.3

дахиад шороодноо кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж