НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хотын даргад нэр дэвшиж, олонхын санал авсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлаагүй юм. Тиймээс дараагийн Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх, хэн хэн өрсөлдөх талаар дахин Удирдах зөвлөл хуралдах тов байсан юм. Гэвч Хотын даргад С.Амарсайханыг дахин нэр дэвшүүлэхээр тохиролцсон учраас Удирдах зөвлөл болон НИТХ-ын тэргүүлэгчид хуралдах шаардлагагүй юм байна.
Өөрөөр хэлбэл, өмнөх Удирдах зөвлөлийн шийдвэр, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол хэвээр байгаа учраас ийнхүү дахин С.Амарсайханыг өрсөлдүүлэх юм байна. Тиймээс маргааш буюу хоёрдугаар сарын 26-нд хуралдах НИТХ-ын хуралдаанаар Хотын даргын асуудлыг хэлэлцэж, эрх баригч намаас одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэн, өрсөлдүүлэх аж. Гэхдээ заалнаас хэн нэгэн нэр дэвших боломжтой юм.
Сануулахад, өмнө нь өрсөлдсөн С.Мөнхчулуун төлөөлөгчийн хувьд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Ш.ЧИМЭГ