"The wasabies”хамтлаг шаркуудаас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

"The wasabies”хамтлаг шаркуудаас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа

"The wasabies”хамтлаг шаркуудаас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа

“Боловсрол" телевизээс зохион байгуулсан "Оддын академи" шоунаас "The wasabies” хамтлаг мэндлээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Хоёр сарын турш үргэлжилсэн  шоу нэвтрүүлэгт шилдэг 12 оролцсоноос   шоуны ялагчаар Ө.Ангелина, Д.Буяндулам, Э.Анужин, Э.Аминхүслэн, Д.Энхгэрэл тодорч,  охидын “The wasabies” нэртэй хамтлаг байгуулагдсан түүхтэй.

Тэгвэл хамтлагийн  охид "Шарк танк" нэвтрүүлгийн өчигдрийн /2019.02.24/ дугаарт оролцжээ. Тэд шүүгчдийн  өмнө  сүүлд гаргасан “Үгүй” нэртэй дуугаа дуулсан бөгөөд "MCS" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "Петровис" группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл нараас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байна.

Сонирхуулахад, “Asian Entertainment”-аас  долдугаар сард  Азийн шилдэг 50 дууны жагсаалтыг гаргахад  тус  хамтлагийн “Үгүй”  дуу 20 дугаарт нэрлэгджээ. Хамтлагийн охид  тун удахгүй "Тoy" нэртэй шинэхэн уран бүтээлээ үзэгчид сонсогчдтойгоо уулзах аж.

 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж