1. Магтаалд хариу хэлэх дуртай.
Эрчүүд бид оронд орохын өмнө ч хойно ч магтаал сонсох дуртай. Ялангуяа эрчүүд зарим нэг эрхтэнийхээ хэмжээнд санаа зовж байдаг тул эмзэг мэдрэмжид нь онцгой анхаарал тавьж байх нь зүйтэй.
2.Дотносохоос айдаг.
Гэхдээ таны бодож байгаа шалтгаанаар биш. Хөвгүүд сургуульд орох хүртлээ охидоос илүү хөдөлгөөнтэй, хайр татам байдаг. Тэр үед нь өөр бодол, мэдрэмж, эсрэг хүйстнээ шохоорхох хүсэл далдуур бий болж дарамт үүсгэдэг аж. Эндээс тэд дотно харьцаа тогтоохоос айж, хүслээ хязгаарладаг. Тэгвэл эмэгтэйчүүд ийм үед яах хэрэгтэй вэ? Хэрэв эр хүн секс хийсний дараа болчимгүй зан гаргасан бол дотно харьцаанаас айж байгаагын шинж. Тэр өөрөө ч бүх зүйл ингэж хурдан өрнөсөнд балмагдсан байж мэднэ.
3. Сексийн хандлага
Нэгэнт дотно харьцааны тухай өгүүлж байгаа хойно эрчүүдийн хувьд зарим тохиолдолд бохир секс эм болдог. Сексологич, сэтгэл судлаач Жое Корт “ Эр хүн эхнэрээ сексийн илүү туршлагатай байхыг хүсэхгүй. Тэд эмэгтэй хүнийг эрхэндээ байлгахыг биш бахдаж бишрэхийг илүүд үздэг. Тиймээс нөхрийнхөө бахдал хүндлэлийг хүлээ.
4. Секс фантази
“ Эрчүүд секс фантазиа туршиж үзэхийг хүсдэг ч эхнэрээ ичээх эсвэл өөрийг нь шүүмжлэхээс айдаг” гэж Корт ярьж байна. Яг үүнтэй адил эрчүүд эхнэрээ ч мөн секс фантазиа хуваалцаасай гэж хүсдэг. Энэ боломжийг өөртөө нээх хамгийн энгийн арга бол секс тоглоом тоглох. Хамгийн чухал нь хэн нэгнийгээ шүүмжилж огт болохгүй.
5. Яриа
Сексийн үеийн яриа бэлгийн дур хүслийг улам өдөөдөг аж: Эмэгтэй хүний үг жирийн нэг банкны ажилтан эрийг Ромын гладиатор болгох чадалтайг санаарай.
Бэлтгэсэн Н.Энх