"Хүчингүй хуулийн заалт үндэслэн сонгууль зарлаж болохгүй" | News.MN

"Хүчингүй хуулийн заалт үндэслэн сонгууль зарлаж болохгүй"

"Хүчингүй хуулийн заалт үндэслэн сонгууль зарлаж болохгүй"

"Хүчингүй хуулийн заалт үндэслэн сонгууль зарлаж болохгүй"

Өнөөдрийг хүртэл 2016 оны Орон нутгийн сонгуулийн маргаан Баянзүрх дүүрэгт дуусаагүй. Мөн тус дүүргийн 10, 19 дүгээр хорооны 20 гаруй мянган сонгогч өөрийн гэсэн төлөөлөлгүй байгаа. Дүүргийн ИТХ болон Засаг дарга хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэгээс тодруулж, ярилцлаа.


-Дараагийн сонгууль болтол ганцхан жилийн хугацаа үлдээд байгаа. Гэтэл танай дүүргийн 10, 19 дүгээр хороонд нөхөн сонгууль зарлаад байна. Өдийг хүртэл сонгууль зарлахгүй байсан нь таныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нөлөөлсний улмаас хойшилсон гэх мэдээллийг нийслэлийн МАН-аас өгсөн?

-2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баянзүрх дүүрэгт АН 22,  МАН 19 суудал авсан. Иймд дүүргийн ИТХ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн анхдугаар хуралдаанаар бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг батламжилсан байдаг. Гэтэл тухайн үед ажиллаж байсан Сонгуулийн хороо ямар ч шүүхийн шийдвэргүйгээр АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан төлөөлөгчдийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас дур мэдэн хассан байдаг. Сонгуулийн хороо эдгээр хүмүүсийг буруутай гэдэг байдлаар нийт 13 удаагийн хууль бус тогтоол гаргасны 11 тогтоолыг хууль бус гэдгийг бүх шатны шүүх нотолсон. Харин үлдсэн 2 хүн дээр сонгууль зарласан. Иймд хуулийн хүрээнд ажиллаагүй сонгуулийн хороо энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах эрхзүйн боломжгүй юм. Тиймээс хууль зөрчсөн сонгуулийн хороог татан буулгаж, 2 тойрогт дахин сонгууль явуулах шаардлагатай бол дүүргийн ИТХ-аас зохион байгуулах нь зүйтэй гэж үзээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тэрнээс биш шүүхэд нөлөөлөөд байгаа юм байхгүй.

-Тэгвэл хууль зөрчсөн дүүргийн Сонгуулийн хороонд ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм уу?

-Баянзүрхчүүд 2016 онд сонголтоо хийсэн. 320 гаруй мянган иргэний сонголтыг уландаа гишгэсэн тогтоолуудыг гаргасан дүүргийн Сонгуулийн хороонд ажиллаж байсан хүмүүст арга хэмжээ авч байгаа дүр үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, арга хэмжээ нэрийн дор хууль бус шийдвэр гаргаж, олон мянган иргэний сонголтыг үл хүндэтгэсэн хүмүүсээ сольсон гэх ч дахиад л МАН-аас томилогдсон болон тус намаас ажил, албан тушаал авсан хүмүүсээр дүүргийн Сонгуулийн хороог бүрдүүлээд байна. Тэгэхээр энд төрийн бодлого бус намын л бодлого яваад байгаа биз. 2016 онд дүүргийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулаагүй юм бол өнөөдөр гишүүдийг солихгүй байсан шүү дээ.

-Хэрэв дахин сонгууль болбол одоо байгуулагдаад байгаа Сонгуулийн хороо сонгуулийг зохион байгуулах боломжгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, хууль зөрчсөн хүмүүсээр, хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа байгууллагаар дахин сонгууль зарлуулах, сонгууль явуулах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

-Тэгвэл дахин сонгуулийг дүүргийн ИТХ-аас зохион байгуулж, явуулах хууль эрх зүйн үндэслэл бий юу?

-Анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрээр сонгуулийн хороог сонгуулийг зохион байгуулах боломжгүй. Харин дүүргийн ИТХ зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Гэвч хяналтын шатны шүүхээс энэ сонгуулийн хороогоор 10,19 дүгээр тойргийн сонгуулийг зохион байгуулахаар шийдвэр гаргасан байна. Эдгээр асуудлууд өрнөж байх явцад хуульчид маань 2016 оны сонгуулийн хуульд хүний эрх зөрчсөн асуудлууд үүссэн байна гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандсан юм билээ. Цэцийн шийдвэр нь 2016 оны сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хуулийн хэд хэдэн заалт нь хүний эрх, үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд дээрх заалтуудыг дахиж хэлэлцүүлэхээр болж УИХ-д өргөн барьсан. УИХ-аас 2019 оны 1 дүгээр сарын 17-нд сонгууль зохион байгуулсан Сонгуулиййн хуулийн хэд хэдэн заалтуудыг хүчингүй болгосон. Тэгтэл дүүргийн сонгуулийн хороо нэгдүгээр сарын 18-нд буюу маргааш нь хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслээд сонгууль зарлачхаад байна.

-Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн яг хэддүгээр заалтыг үндэслэж сонгууль зарласан юм бэ?

-Дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс 2019 оны нэгдүгээр сарын 18-нд Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 160.4 дүгээр зүйлийг үндэслэн Дахин сонгууль явуулах тухай тогтоолыг гаргасан. Гэтэл яг энэ зүйл заалтыг өмнөх өдөр нь УИХ-аар хүчингүй болгосон байдаг юм.

-Нийслэлийн МАН-аас тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, дүүргийн ИХТөлөөлөгч Г.Атармаа нар нэр бүхий таван төлөөлөгчийг дүүргийн ИТХ батламжлаагүй гэж мэдэгдсэн шүү дээ?

-Дахин хэлье. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдсан ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дүүргийн 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг нь батламжилж, тогтоолоо гаргасан. Энэ тогтоолыг хүчингүй болгосон ямар ч шийдвэр өнөөдөр гараагүй байгаа. Бид ямар ч хууль зөрчөөгүй. Дүүргийн ИТХ 22, 19 гэсэн төлөөлөгчийн харьцаатайгаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.  Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. УИХ-ын гишүүн хүн их хурлын танхимд хэлсэн үг, үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй боловч танхимаас гараад олон нийтэд хэлсэн үгнийхээ төлөө бол хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлахгүй байна. Шударга үнэний төлөө тэмцэгч гэгддэг Х.Нямбаатар гишүүн өөрөө хууль санаачлагч байж, хуулиа дээдлэн түүнийг сахин биелүүлэхийг иргэддээ сануулж хэлж байх үүрэгтэй хүн мөртлөө Баянзүрхчүүдийг хууль зөрчихийг уриалж байгаа нь харамсалтай. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-аар Сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон байж хүчингүй болсон заалтаар сонгууль зарласныг дэмжээд байгаа. Энэ бол тухайн хүний ам ажил нь зөрж байгаагийн нэг илрэл шүү дээ. Ер нь УИХ-ын гишүүн, төлөөлөгч, шүүгч хэнд ч нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдах эрх байхгүй.

 -Дүүргийн ИХТ болон Засаг даргын үйл ажиллагааг хууль бус гээд байгаа?

-Хэвлэлийн хурал хийж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөөд байгаа нийслэлийн МАН-ын албан тушаалтан гэх Г.Атармаа манай дүүргийн гуравдугаар хороонд МАН-аас сонгогдсон төлөөлөгч. Дүүргийн төсөв батлах зэрэг мөнгө төгрөгтэй холбоотой хуралд бол оролцоод явдаг. Төлөөлөгчийн хувиар урамшууллаа ч авдаг. Гэтэл иргэдийн төлөө ажил хийе, хуралдъя гэхээр ирдэггүй. Төлөөлөгч гэдэг бол аль ч намаас сонгогдсон бай сонгогчдынхоо сайн сайхны төлөө л ажиллах ёстой хүн. Гэтэл иргэдийн амьдрах орчин, эрх ашиг бус зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн бусармаг үйлдлийн төлөөх тэмцлийг хийгээд яваа хүн. Хуурамч тамга тэмдэг хийлгэн, хууль зөрчсөн тушаал шийдвэрийг өөрөө гаргаж, хотын удирдлагуудыг хуурснаас болоод хууль, хүчний байгууллага, жирийн иргэдийн дунд мөргөлдөөн үүссэн. Мөн Э. Бат-Амгалан гэдэг хүн нэг цагийн Засаг даргаар тодорч, хотын удирдлагууд эвгүй нөхцөл байдалд орж байсан удаатай.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ууг 2019-02-25 202.21.107.8

МАН гэж энэ Монгол улсыг самууруулж туйлдуулж байгаа нэг улс төрийн хүчин байна. Одоо болимоор юм. Энэ МАН-ыг 60 тэрбумынх нь асуудлаар шалтгаалж татан буулгах хэрэгтэй байна

Avatar

Иргэн хүн 2019-02-25 203.91.115.43

Ийм завхарсан хуулийн дор төр барьж буй олон тохиолдол орон нутагт зөндөө ба төгс. Боловсронгуй хууль хийгээч 76н үхрэнүүдээ

Avatar

Зочин 2019-02-25 139.5.217.132

Нямбаатар Атармаа гэдэг хүмүүсийг шүүхэд өг. Яахаараа худлаа мэдээлэл тараадаг юм

Avatar

Irgen 2019-02-25 112.72.12.4

Naymbaatar atarmaa nariig shuuhed ug . Hun gutgesen hudlaa yarisan l ym bn shd

Avatar

Зочин 2019-02-25 139.5.218.167

bas huurhuun ain tsagaan sariinhaa belegnees uldsen ereenii chanel umschihjee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж