Дүгнэлт гаргуулаагүй худгийг битүүмжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Дүгнэлт гаргуулаагүй худгийг битүүмжилнэ

Дүгнэлт гаргуулаагүй худгийг битүүмжилнэ

“KFC”-гийн Зайсан дахь салбараар энэ сарын 12-нд үйлчлүүлсэн хүмүүс хоолны хордлогод орсон. Хордлогын улмаас 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, тус газраас шинжилгээ авахад ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү гарсан юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлд байгаа худгуудад дүгнэлт явуулахаар болжээ. Тухайлбал, Усны тухай хуулийн 28.4, 29.1-д заасны дагуу нийслэлийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг зургадугаар сарын 1-ний дотор Нийслэлийн байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулан, гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдээд байна.
Хэрэв дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулаагүй бол өрөмдмөл худгийг битүүмжилж, хуулийн хариуцлага тооцох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж