Оросын хүн амд эмэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Оросын хүн амд эмэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна

Оросын хүн амд эмэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2018 оны дүн мэдээгээр 1000 эрэгтэйд 1156 эмэгтэй ногдож байгаа ажээ.

Гэхдээ насны ангиллаар аваад үзвэл энэ тоо ангилал болгонд зөрүүтэй байгаа юм. Тухайлбал, 34 хүртэл насанд 1000 эрэгтэйп 960 эмэгтэй ногдож байхад 35-39 насны ангилалд энэ тооны харьцаа 1000-д 1027 болон өөрчлөгдөж байгаа ажээ.

Энэ зөрүү ялангуяа 70-аас дээш насанд их байна. Тухайлбал, энэ ангилалд 1000 эрэгтэйд 2377 эмэгтэй ногдож байна.

Оросын нийгмийн хүйсийн энэ зөрүү 2000 оноос хойш нэг их өөрчлөгдөөгүй явсаар байгаа юм.

2018 оны дүн мэдээгээр ОХУ-д 78,7 сая эмэгтэй, 68,1 сая эрэгтэй амьдарч байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж