Оросын онгоцны буудлууд суугчийн цахим талон нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Оросын онгоцны буудлууд суугчийн цахим талон нэвтрүүлнэ

Оросын онгоцны буудлууд суугчийн цахим талон нэвтрүүлнэ

ОХУ-ын онгоцны буудлууд зорчигчдод суудлын талоныг цахимаар бичиж болох шийдвэрийг Тээврийн яам гаргасан байна. Энэхүү шийдвэр энэ оны хоёрдугаар сарын 23-наас хэрэгжиж эхэллээ.

Цахим бүртгэл хийсэн зорчигчид суудлын талонаа цахимаар гарган авч болох болж байгаа юм. Ингэснээр онгоцны буудлууд суугчийн талоныг цаасан мөн цахим хэлбэр аль алинаар өгөх юм. Цахимаар авсан нөхцөлд бүртгэлд дугаарлаж цаг алдахгүй давуу талтай. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр онгоцны буудлууд шинэ үйлчилгээнийхээ талаар зорчигчдод мэдүүлэн таниулах үүрэг хүлээж байна. Юун түрүүн цахим хуудсандаа мэдээлэл гаргах юм.

Шереметьево буудал цахим талон бичих техникийн нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн РИА Новости агентлагт мэдээлсэн байна. Гэхдээ яг хэзээнээс цахим талон бичиж эхлэх талаар одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Домодедово буудлын хувьд онгоцонд суух бүх терминалийг цахим талон унших eGate төхөөрөмжтэй болгожээ.

Харин Внуково буудлын хувьд энэ ондоо багтан ийм нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж