Азийн улс төрийн намууд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Азийн улс төрийн намууд хуралдаж байна

БНХАУ-д энэ сарын 13-19-ны хооронд болж буй азийн 40 орны улс төрийн намуудын хурал үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаар “Ядуурлыг бууруулахад улс төрийн намуудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр санал солилцож байгаа юм. ҮШН-ын хэвлэлийн төлөөлөгчөөс авсан мэдээллээр Монгол улсаас ҮШН-ын дэд дарга Н.Батцэрэг, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, ИЗН-ын төлөөлөл оролцож буй юм. Өмнө нь намууд улс төрийн асуудлаар хуралдаж байсан бол энэ удаад нийгмийн чухал асуудлыг хэлэлцэж байгаагаараа онцлог юм.

Дашрамд дурдахад, Азийн орнуудаас Япон, БНСУ, Казакстан, ОХУ зэрэг орны улс төрийн намуудын төлөөллүүд оролцож байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж