Бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа  жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг зохион байгуулах шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан билээ. Энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулна.

Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах аж.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж