Б.Сарандаваа: Би мөнгөтэй болгодог хүн биш | News.MN

Б.Сарандаваа: Би мөнгөтэй болгодог хүн биш

Б.Сарандаваа: Би мөнгөтэй болгодог хүн биш

Б.Сарандаваа: Би мөнгөтэй болгодог хүн биш

"Монгол Аура” энергийн төвийн тэргүүн шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.Сарандаваатай ярилцахаар Чингэлтэйд байрлах төвийг нь зорин очлоо. Тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг сайн, муу янз бүрээр бичих юм. Би сүүлийн нэг жил хэвлэлд огт ярилцлага өгөөгүй. Чамайг маш олон удаа утсаар залгасан болохоор зөвшөөрлөө. Та бүхэн эхлээд манай төвийн үйл ажилгаатай танилцсаны дараагаар яриагаа эхэлж болох уу" гэсэн юм. Ингээд түүний 2010 онд байгуулсан дөрвөн давхар "21 Дарь эхийн бодлын орон түлхүүр хийдийн энергийн таван өрөө, энергийн эмчилгээний өрөө, бясалгалын, ажлын өрөөнүүдээр үзэж сонирхож дууссанаар түүнтэй ярилцах боломж олдсон юм. 


-Та сайхан шинэлэв үү. Сар шинийн баяраар их ачаалалтай байв уу?

-Жил бүрийн цагаан сараар ачаалал ихтэй байдаг л даа. Анх 2010 оноос хойш жил бүрийн цагаан сарын шинийн 8,15-ны өдөр "Таван хишгийн даллага" лекцээ "21 Дарь эхийн хийд"-ийнхээ лам нартай хамтран зохион байгуулан уншдаг. Анх 2010 оноос эхлэн хийдийн лам нартайгаа хамтран 21 аймаг, Улаанбаатар хотдоо жил бүр "Таван хишгийн даллага" лекцээ уншсан. Монголчууд эрт дээр үеэсээ даллага авдаг уламжлалт ёс заншилтай ард түмэн. Даллага авна гэдэг нь "Буян хишгээ даллан дуудахыг, хурайлах гэдэг нь буян хишгээ хураан авах, уухайлах гэдэг нь энэ хоёрынхоо эрч хүчийг эрчимжүүлэн өөрийнхөө далд ухамсарт шингээн авахыг /кодлохыг/” хэлж байгаа юм. Үүнийг би өөрөө зохиогоод даллага аваад байгаа юм биш. Ард түмэн маань жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор багтаж даллагаа авахуулж засал номоо хийлгэвэл тэр жилдээ сайн явж, буян хишиг нь тогтож, ажил төрөл нь бүтэж, өвчин зовлонгүй, ууж идэх, өмсөх зүүхээр элбэг явна гэж бэлэгшээн засал номоо хийлгэдэг.

-Даллага авснаар тэр жилдээ ууж идэх, өмсөх зүүхээр элбэг явна гэхээр итгэл үнэмшил төрөхгүй л байна л даа. Түрийвчээ даллаад юм уу, даллага авхуулснаар баяжих байсан бол монголчууд ийм ядуу амьдрахгүй байсан байлгүй дээ?

-"Хүний буян хишиг, худгийн ус" хоёр хэмжээтэй байдаг гэдэг ардын сайхан үг бий. Бүхий л зүйл арга билэг дээр явагддаг. Жишээлбэл, даллагын уут нь тэр айлын буян хишгийг тогтоож байдаг. Гэрийн эзний баруун гарын мухар тохойгоо тэр айлын буян хишгийн хэмжээг, гэрийн эзэгтэйн зүүн гарын алганы хэмжээгээр буян хишиг нь оршиж байдаг гэж үздэг. Даллагынхаа уутыг оёхдоо гэрийн эзний бие мах бодийн өнгөөр их биеийг оёно. Гэрийн эзэн гал суудалтай бол улаан өнгөөр, модон суудалтай бол ногоон өнгөөр, шороон суудалтай бол шар өнгөөр, төмөр суудалтай бол цагаан өнгөөр, усан суудалтай бол цэнхэр өнгөөр нь оёно. Даллаганы уутны ёроолыг гэрийн эзэгтэйн дээрхийн адил мах бодийн өнгөөр оёно.

-Даллагын уутны өнгө хүртэл гэрийн эзний суудал, жилээс шалтгаалах гэж үү. Ямар сонин юм бэ?

-Даллагын уутны амсрыг гэрийн эзний долоовор, дунд, ядам гурван хуруугаар хэмжээ аван өнгөрсөн, одоо, ирээдүйн буян хишгийг даллан дуудан шар өнгөөр билэгдэн оёно. Мөн өрх гэрийн хүүхдийн тоогоор бие мах бодийн өнгөөр нь гэрийн эзний баруун гарын долоовор хурууны хэмжээтэйгээр туузуудыг авч оёж өгнө. Буян хишгээ дуудан тогтооход таван мэдрэхүйгээр бэлэгдэн 25-н зүйлийг яг бодитоор нь даллагын уутан дотор нь хийдэг. Манай ард түмэн эрэгтэй хүүхдэдээ галыг нь,эмэгтэй хүүхдэд буян хишгийг тасалж өгдөг уламжлалтай. Тэр айл хэчнээн олон дадлаганы ууттай байх тусам тэр айлын буян хишиг оршиж байдаг. Охин хүүхдэдээ хүний хүн болоод явахад нь"Миний охин аав, ээжийнхээ буян хишгээс тасалж аваарай” гээд буян хишгийнх нь даллагын уут болгоноос буян хишгийг нь даллагын уутанд тасалж өгдөг. Харин эрэгтэй хүүхдэд аавын гэрийн галаас галыг нь тасалж өгдөг монгол уламжлалт ёс заншилтай.

-Ингэхэд таны  хувьд шороон гахай жил монголчуудад хэр ээлтэй байх бол?

-"Урвуулагч" хэмээх шороон гахай жил нь үнэхээр сайхан жил болно гэж бодож байна. Сав, шим ертөнцөд юмс болгон шүтэн барилдлагатай байдаг. Энэ жил газрын гарц сайн ногоо, тарианы ургац их ургана. Ерөнхийдөө газрын энерги нээгдсэн сайхан жил болно гэж харж байгаа.

-Танай хийдэд ирэхэд цөөнгүй хүмүүс үүдэнд чинь дугаарласан харагдана. Та өдөртөө хичнээн хүнийг үзэж харж, үйлчилдэг вэ?

-Манай төв нь энергийн аппаратаар тухайн хүний энергийг тодорхойлох, төрсөн он сар өдрөөр /тооны ухаанаар/ үзэж энергийн засал, энергийн эмчилгээ, энергийн бясалгал, энергийн сургалтуудыг зохион байгуулдаг. Манай төв нь 1993 оноос хойш давхардсан тоогоор 258 мянга гаруй хүн үзэж, 13 төрлийн судалгааны ажил хийсэн. Тоо бүр энергитэй, утга агуулгатай тооны гайхамшиг их агуу. Алдарт эрдэмтэн Пифагор "Ертөнцийг тоо удирдана" гэж хэлсэн байдаг. Би анх 2010 онд лекц уншихдаа 10 дахь жилдээ тооны ухаанаа ард түмэндээ задлаж лекц уншина гэж хэлсэн. Тиймээс "Тооны гайхамшиг” сургалтуудаа одоо ч явуулж байна.

Хүн зүгээр байж байгаад өвддөггүй, хэрэгт төвөгт ордоггүй, нас бардаггүй. Хүнд 12 жилийн давтамж, есөн жилийн мэнгэ голлох, таван жилийн сөрөг муу үүдийн давтамж, нарны долоон жилийн давтамж, хэлбэлзэл, долгион үйлчилдэг. Бид чинь шим, сав ертөнцтэйгээ үргэлж холбоотой. Өөрөөр хэлбэл "Бидний далд ухамсар, дэлхийн далд ухамсартай нэгэн хэлбэлзэлд, нэгэн долгионд нэгэн давтамжинд оршдог.

Сүүлийн үед та захиалгаар албан газруудад үйлчилдэг болсон гэсэн. Таныг урьж залсан албан газруудад ямар лекц уншдаг вэ. Сэтгэл заслын тухай лекц уншдаг юм уу эсвэл мэргэ төлгө тавих уу?

-Би албан газруудын захиалгаар хүссэн сэдвээр нь лекц яриа хийдэг. Саяхан Дархан хотын нэг албан газрын хүсэлтээр “Бодол биелж, үг амилдаг” тухай лекцээ уншаад ирсэн. Энэ жилдээ багтан “Тооны гайхамшиг” лекцээ ард түмэндээ уншихаар төлөвлөж байна.

Мөн "Бодол биелж, үг амилдаг", "Эзэн хичээвэл Заяа хичээнэ" , "Үйлийн үр", "Усан ертөнцөд ухаалаг амьдарцгаая", "Гал голомт"гэх мэт олон төрлийн лекцүүдийг уншихаас гадна олон улсын энергийн хурлыг Улаанбаатарт дөрвөн удаа зохион байгуулсан. Лекцээ уншихдаа уламжлалт ёс заншил, шашин, шинжлэх ухаан, өрнө, дорнын ёс заншил, өөрийн судалгааны ажилтайгаа холбон уншдаг юм. Хөвсгөл далай дээр наймдугаар сарын 8-нд “Усан ертөнцөд ухаалаг амьдарцгаая”, есдүгээр сарын 9-нд Дэмчигийн хийд дээр “Газрын диваажин” бясалгалаа арван дахь удаагаа зохион байгуулна.

Таны уншдаг мөнгөний тухай лекцэнд сууж, түрийвчээ даллахаар хүмүүс их очдог. Лекцэнд чинь суугаад мөнгөтэй, баян болсон хүмүүс хэр олон байдаг вэ, та судалж үзсэн үү?

-Хүний түрүүвч нь даллагын ууттай л адил. Дээр үед монголчууд мөнгөө улаан хадаг, улаан даавуунд боож авдартаа хадгалдаг байсан. Түрүүвч гэдэг нь  үүний нэгэн адил мөнгөө хадгалах  эд баялгийн сав юм. Хүмүүс хэтэвчиндээ мөнгөө зөв цэгцтэй хийх ёстой. Мөнгөтэй зүй ёсоор харилцахгүй бол мөнгө эзэндээ очдоггүй. Урагдаж хуучирсан мөнгийг хүртэл сайхан янзлаад хэтэвчиндээ хийх хэрэгтэй. Намайг зарим нэг хүмүүс “Сарандаваа мөнгө хурайлаад дуудахаар мөнгөтэй болдо“ гэж ойлгодог. Энэ нь буруу ойлголт.

-Тэгээд мөнгөтэй болдоггүй гэсэн үг үү?

-Би хүмүүст мөнгөтэй болох арга замыг л зааж өгдөг. Мөнгө бол тодорхой хэмжээний энерги агуулсан амьд бие. Мөнгөтэй больё, наймаа хийе гэж бодсон ч эзэн нь таалагдахгүй бол мөнгө очдоггүй. Очсон ч тогтдоггүй юм байна. Тийм учраас мөнгийг тогтоох мөнхийн хууль гэж байдаг. Би өнгөрсөн хугацаанд 90 орчим ном бичсэн байдаг. Тэдгээрийн найман мөнгөний тухай ном бичсэн.

Номуудаасаа дурдвал, 2010 онд “Мөнгөний хүчийг мэдрэхүй”, 2011 онд “ Мөнгөний тархи”, 2012 онд “ Таван хишгийн даллага”, 2013 онд “ Бид мөнгөний боол биш? Бид мөнгөний эзэн” 2014 онд “ Эд баялгийн алтан судар”, 2015 онд “ 78:22 Алтан зарчим. Мөнхийн дүрэм”, 2016 онд “ Оюун бодлоороо эд баялаг”, “Мөнгөтэйгөө харьцах  108 ухаан”, 2017 онд “Буян хишгийн даллага” зэрэг номыг ард түмнийхээ гар дээр гарын авлага болгон хүргэсэн.

Тэрнээс биш би мөнгө дууддаг, мөнгөтэй болгодог хүн биш шүү дээ. Өөрийнхөө бодлыг удирдан далд ухамсраа сэрээн, мөнгийг өөрийнхөө энергийн эрч хүчээр дуудах хэрэгтэй. Хүн яаж амьдрах нь өөрөөс нь шалтгаална. Бусдаар би хүн болгонд таалагдах албатай биш. Миний бодлоор 10 хүний долоо нь миний лекцийг сонсдог байхад гурван хүн нь муу хэлнэ шүү дээ. Ер нь хүн муу хэлж амьдрах нь өөрсдийн энерги нь бохирддог гэдгийг ер мэдэхгүй юм. Энергийн хууль гэж бий. Тиймээс манай монголчууд “Өөдөө хаясан чулуу өөрийн толгойн дээр” гэж хэлж ирсэн шүү дээ.

-Ингэхэд та хэзээнээс зөн билэгтэй гэдгээ мэдэв?

-Би эцэг, эхээс наймуулаа.Би нагац ахдаа өргөгдсөн хүүхэд байгаа юм. Би Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрөөд, Дундговь аймагт хүүхэд нас маань өнгөрсөн. Сургуульдаа сайн сурдаг. Соёлч нөхөрлөлийн анги гээд олон таван хошуу авдаг байлаа. Дээд сургуульд байхдаа гандан руу ангийнхаа хүүхдүүдийг их дагуулж ирдэг байсан. Миний багш Дундговь аймгийн хүн Гэвш цолтой тарнины шившлэгтэй хүн байсан. Багш маань миний хоёр хүүхдийн нэрийг хайрласан хүн.

Хүүхдүүдээс нь таны чадварыг өвлөсөн хүүхэд бий юу?

-Бага хүү маань гурван жил Японд улсад усны сургалтад сууж, магистрын зэргийг  монголд хамгаалсан. Нэг хүү маань энергийн дасгал хөдөлгөөний чиглэлээр магистрын зэрэгт суралцаж байгаа.

Хүнийг хараад хувь заяаг нь шууд хэлж чадах уу?

-Хүний нүүр дээр тэр аяараа мэдээлэл нь байж байдаг. Тэгээд дараа нь төрсөн, сар, өдрөөр нь өнгөрсөн, одоо, ирээдүйгээр нь хэлж чадна. Хүний нүд бүгдийг өгүүлдэг. Хүний бүх мэдээлэл харцанд шингэсэн байдаг. Бид энергийн нүдний дурангаар хүний хувь заяаг үзэж, энергийг тодорхойлох судалгааны ажил хийж байна.

Та Монголын анхны “Зөнгийн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож байсан санагдана. Гэтэл Оросын зөн билгийн тулаан шоу байсан тухай нэвтрүүлэг гарсан, үзсэн биз дээ?

-Манай анхны “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг үнэхээр сайн зохион байгуулсан. Монголын шилдэг эрдэмтэн, доктор, профессороос бүрдсэн таван шүүгч шүүж байсан. Талийгаач Ч. Дашцэрэн гуай их мундаг хүн байсан. Дээшээ харсан гурвалжинг эр гурвалжин, доошоо харсан гурвалжинг эм гурвалжин энэ хоёр гурвалжинг нийлүүлээд оюун санааны гурвалжин гэж ярьдаг байсан. Их, дээд сургууль төгссөн хүмүүст ромбо өгдөг нь ийм учиртай байхаа.  Тиймээс ч  Ч.Дашцэрэн гуай ромбу гаригтай холбогддог гээд байдаг нь өөрийнхөө оюун санаагаараа дээд хүч сансар ертөнцтэйгөө далд ухамсараараа холбогддог байсан болов уу гэж боддог. Би Ч.Дашцэрэн гуайг их хүндэлдэг.

Хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар танаас тусламж гуйдаг вэ?

Энэ олон жилийн хугацаанд судалгаа хийж байхад хүмүүс нэгдүгээрт эрүүл энх баймаар байна гэж ханддаг. Хоёрдугаарт бид ажил төрөлтэй баймаар байна. Гуравдугаарт мөнгөтэй баймаар байна гэж ханддаг. Хүний биеийн хоёрхон хувь нь махан бие шүү дээ. Үлдсэн 98 хувь нь оюун санаа. Тийм учраас зөв бодолтой, зөв сэтгэлтэй байж  далд ухамсраа сэргээн,өөрийнхөө энергиэр сайн сайхан, зүйлээ дуудаж хүссэнээр амьдарч, санаснаараа жаргах хэрэгтэй. Хүн яаж, ямар амьдрах нь өөрөөс нь шалтгаалдаг. Амьдралаа тэгшлэх алхмыг хувь хүн өөрөө л хийнэ. Өөрийнхөө арчаагүй ядуу бодол, сэтгэлгээ хүнд муугаар л нөлөөлдөг. Тийм учраас “Хүн сэтгэлээрээ, шувуу жигүүрээ” гэж ардын сайхан зүйр цэцэг үг байдаг даа. Хүн сэтгэлээ зөв сайхан болговол өөрийн амьдрал нь дэвжиж, дээшилж, аз жаргалтай амьдарна.

Манай төвийн уриа “Бодсон болгоноо бодит болгож, бодлоо биелүүлж, үгээ амилуулж хүссэнээрээ амьдарцгаая. Болноо, Бүтнээ, Хийнээ, Итгэнээ,/ Эдгэнээ/, Ялнаа, Дийлнээ, Чаднаа” хүн сэтгэлээ сайхан болговол өөрийн бодлыг бодит болгож чадна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн тусгал бол бодол гэсэн үг. Иймээс сайн явах нь санааных юм шүү. Тэр алдартай “Secret” ном үүнийг л хэлсэн байдаг. Энэ номын нууц нь монголчуудаас анх үүсэлтэй гэж боддог. Монголчуудын далд ухамсрын нууц, сав, шим ертөнцийн байгалийн хууль, оюун санааны  эрч хүч энергийн гайхамшиг юм.

-Сүүлийн үед монголчууд мухар сүсэгт хэт автаад байх шиг?

-Хүний төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гаригаар үзээд зурхайг нь зурдаг. Миний бодлоор бол Европ эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, сэтгэл зүй гурав нэг цогц байх хэрэгтэй гэж боддог. Гэтэл өнөөдөр энэ гурав маань тус тусдаа салаад өөр өөрийн  эмчилгээгээ хийж байна. Хуучин цагт мэс засал хийлгэх гэж байгаа хүнийг “Ламд үзүүлээд ир” гээд явуулдаг байсан. Одоо ч тийм зүйл байгаа байх. Учир нь тухайн хүний оюун санааг сайхан болгох, итгэл үнэмшил өгөх, оюун санаагаараа махан биеэ удирдах эрч хүчийг өгдөг байсан байна. Хүний сэтгэл гэж агуу, бодол их хүчтэй. Хүн сэтгэлээрээ ямар ч өвчнөөс салж чадна. Би 2014 онд Боловсролын их сургуульд “Сэтгэл судлалын уламжлалт арга” сэдвээр философийн доктор хамгаалсан.

-Зарим бөө, удган, үзмэрчид хорт хавдрыг хүртэл эмчилж чадна гэдэг. Ер нь ийм хүмүүс хорт хавдрыг эмчлэх боломжтой юу?

-Өнөөгийн нийгэмд олон янзын шашны урсгалууд гарч ирсэн байна. Гэхдээ шашин болгоны зам өөр боловч оргил нэг байдаг. Тийм учраас би хүмүүсийн хүний оюун санаагаар битгий тоглоорой. Гол нь өөрийнхөө мэдэж, сурсан зүйлээ, зөв л ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Усаар хүн эмчлэх хачин сайн шүү дээ. Би Японы эрдэмтэн Масару Эмототой хамтран  гурван жил судалгааны ажил хийсэн. Монголд хоёр удаа Олон улсын эрдэм шинжилгээний хурал, хийж лекц уншсан. Монголд өөрөө нэг удаа, хүү нь нэг удаа ирсэн.

Та далдын чадвараа хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Би өөрөө бялсгал хийх далд ухамсраа хөгжүүлэх, хүний далд ухамсартай харилцах, хүнийг ховстож, муу муухай сөрөг мэдээллийг устгах,  энергиэ нөхөх, сэргээх, энергийн өнгөөр заслуудыг хийдэг.

Би анх 2004 онд АНУ-ын Дэлхийн энергийн төвд энергиэ шалгуулж, “Их энергитэй хүн”-ээр шалгарч диплом, батламж гардан авсан. Мөн 2015 онд Оросын энергийн эрдэмтэн Коротковын Олон улсын энергийн хуралд оролцож, “Бид байгалиас энергиэ нөхөн авах 10 арга” илтгэл тавьж, тэднээсээ “Энергийн их мастер“ цол болон цом, диплом авсан.

Анх төвөө байгуулахдаа өөрийн 0,07 га газартаа барьсан гэж байсан. Одоо банкны  зээл тань дууссан уу?

-Өөрийн амьдарч байсан 0,07 га газар дээрээ “21 Дарь эхийн бодлын орон түлхүүр” хийдээ барьсан. Миний хувьд энэ жил зээлээ төлж дуусна. Манай хийд нь үйлчлүүлэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчилдэг.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

98 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bayartsengel 2019-02-25 76.94.185.128

ene hun bol hiisen buteesen yumtai , hund unetei zubluguu ugdug hun baina lee.

Avatar

bayartsengel 2019-02-25 76.94.185.128

ene hunii tani zaaj ugsun anhknii bagh ni ih mundag tugs gegeersen hun bausan gej tuuhiig ni nagats ahaasaa sonsoj baisan.

Avatar

Зочин 2019-02-25 122.201.31.46

Энэ бол Манай улсын дараагийн Еронхийлогч болох хvн!!

Avatar

Зочин 2019-02-25 66.181.184.213

Pee enend yamar hun doktor tsol ugdug bnaa adilhan teneg dugui ni ugsun yum bhdaa iim hun doktor bolohoor mongol uls yaj hugjih vedee

Avatar

Зочин 2019-02-25 103.26.194.44

Харж бна уу. Зүгээр л ийм л хүн. Гол нь энэ дээр очиж бгаа хүмүүст л хамаг юм бгаа. Бид тийм л хүмүүс

Avatar

Зочин 2019-02-25 182.160.39.143

Хүүхдийнхээ талхны мөнгийг энэ авгайд хураалгаад хэрэггүй. Залилан

Avatar

Зочин 2019-02-25 202.9.43.241

Энэ авгай гурван сая малынхаа буянд жаргаж явна гэж байсан. Тэр гурван сая мал нь монголчууд байхөө.

Avatar

зочин 2019-02-25 202.21.127.161

х20-од жилийн өмнө энэ авгай 3-р хороололд түрээсний байранд амьдарч,сүрлэн чүүчил шатааж,мөнгө авдаг хүн байхаас нь хэн бэ гэдгийг мэднэ.Яаж ингэж итгүүлж чадна вэ? БИС-ийн сэтгэл судлалынхан хосгүй хүн гэж эрдэмтэн өгсөн гэсэн.Нөгөө Өнөрмааг физикийнхэн гал гаргадаг хүн гэсэнтэй адил юмуудаа. Ичмээрч дамшигаадаа.

Avatar

Дорж-Пэрэнлэй 2019-02-25 77.12.3.82

Монго даллаж байна гэх мэтээр хуний мухар сусэгэн дээр тоглож монго сордог зальтай авга'й байнал гэж ойлголоо.Хэрэв тийм биш байсан бол хэнээсч огт монго авалгуй унэгуй зугээр хумууст уйлчилдэг байх байсан биз

Avatar

Оогий 2019-02-25 49.0.212.170

Хүмүүс өөрсдөө хөдөлмөрлөөд мөнгө олохын оронд бэлэнчлээд мөнгөтэй болчих санаатай .Тэгж итгээд даллага аваад аваад мөнгө ирдэггүй . Кккк. Тэгээд л мөнгөтэй болгосонгүй гэж энэ хүнийг харааж улам нүглээ нэмж хоосроод л. Мэдээж залхуу новшнууд гуйлгачин байхгүй яахын . Хэн нэгэнд итгэж ид шидээр баяжих гэж тэнэгтсэн хүмүүс энд уураа гаргаж х****л хэлцгээж байгаа гэж 100%итгэлтэй байна . Ажил хөдөлмөр хийгээч та нар .

Avatar

Зочин 2019-02-25 103.212.117.220

Мянгат малчин хүндээ та нарыг бодвол

Avatar

Дорж-Пэрэнлэй 2019-02-25 77.12.3.82

Ходоонийхэнээс хахуулиа малаар авсаар байгаад мянгат малчин болчихсон юмуу?Наадах чинь ходоонийхон илуу мухар сусэгтэй боловсролгуй улсууд гэдгийгл харуулж байгаа буйза!

Avatar

Зочин 2019-02-25 203.91.115.37

сайн бод доо, ямар малын тухай яриад байгааг, хэ хэ

Avatar

Hudalch avgaid 2019-02-25 194.230.155.250

Shashin bol har tamhi gedeg uneheer unen. Zovson humuusiin setgeleer naadaj mungu oldog bohir avgai

Avatar

Зочин 2019-02-25 194.230.155.250

Shashin bol har tamhi gedeg uneheer unen. Zovson humuusiin setgeleer naadaj mungu oldog bohir avgai

Avatar

Zochin 2019-02-25 27.123.215.222

Энэ коммент бичигсэд ямар их хүн муулдаг хүмүүс вэ. Зөв өнцгөөс нь хараад зүгээр л сайн сайхнаар хүлээгээд ав. Хэрэгтэй зөвлөгөө их байнаа. Нээрээ л мөнгө бол тодорхой хэмжээний энерги агуулсан амьд биет гэж үнэн хэлжээ

Avatar

зочин 2019-02-25 211.26.200.232

Энэ хүн боловсрол нимгэнтэй, эмзэг бүлгийн хүн амын толгойг эргүүлж мѳнгѳ олдог хүн байна. Иймэрхүү хүмүүсээс холхон яваарай хүмүүсээ. Ямар ч уран цэцэн үг хэлсэн битгий итгээрэй.

Avatar

ГУНГАА 2019-02-25 77.12.3.82

Яг унэн тэр сумийг нь очоод галд оргочих хэрэгтэй

Avatar

Зочин 2019-02-25 203.217.138.2

сэжгийн хар авгай. бас болоогүй баяжуулдаг гэнэ. ийм нүдний булайнуудыг шууд тэр шар хаданд нь хэвтүүлж баймаар юмаа. харахад хүртэл сэжиг хүрмээр сармагчин царайтай шалхайсан сэжгийн хар авгай байна ш идээ

Avatar

Зочин 2019-02-25 66.244.109.90

Элбэгдорж, Баяр, 2 Энхболд, Баярцогт, Алтанхуяг, Сайханбэлэг … гэх мэт хэт баяжсан этгээдүүдийг мөнгөтэй болгосон буянтны нэг нь төвд лам нараас гадна Сарандаваа эгч юм байна. Өуян нь буруу замаар орохгүй байх болтугай.

Avatar

Zochin 2019-02-25 213.127.82.161

Yun gene be ? Erdemten, doktor , professor, hahaha .

Avatar

Zochin 2019-02-25 213.127.82.161

Yu genee erdemten , doktor , professor. ha ha ha

Avatar

Зочин 2019-02-25 202.126.89.148

Эрдмийн зэрэг цол ч мэдэхгүй ийм элий балай юм байх уу та минь ээ

Avatar

Иргэн 2019-02-25 66.181.186.225

Ямар Шинжлэх ухааны доктор юм бол? Хэзээ хаанахын ямар сургуульд сурч ямар сэдвээр судалгаа хийж доктор хамгаалсан юм бол? Хачин л байна. Бас ямар үндэслэлээр профессор болчихвоо?!?

Avatar

Зочин 2019-02-25 119.40.99.30

Галзуу юм уу даа хөөрхий

Avatar

Зочин 2019-02-25 202.9.42.8

Хүн муулахаа болиочээ энэ хүмүүс сайхан л эмэгтэй сайхан ээж хүн бна шүү дээ. Энэ хийдэд нь очиж үзэх юмсан

Avatar

ХутгаГан 2019-02-25 112.72.11.118

Ямар ард түмэн байна, тийм л удирдагч байна гэдэг үгтэй юм даа. Эрх нь зөрчигдөж, шударга бус тогтолцооны золиос болж байгаагаа эсэргүүцэж босдоггүй хэрнээ өөрийн амь заяагаа хэн нэгнээр тэтгүүлчих гэсэн өчүүхэн авилгач сэтгэхүйнхээ төлөө бол хаана ч хуйларч очиж, хэнд ч мөргөнө. Энэ дээр нь дөрөөлж тоглолт хийх амьтад ч мундахгүй юм. Тоглуулж ч ханахгүй юм даа чааваас. Энэ хүн тийм л мундаг аваас дэлхийг дэлхийг эзлэн, шимтэйд нь эзэн суух санаатай харийн давалгаанаас Монгол түмнийг минь авар.

Avatar

Зочин 2019-02-25 64.119.18.137

Юун шинжлэх ухааны доогтор болоод явчваа

Avatar

Зочин 2019-02-25 184.147.28.35

HUMUUSEE b** ITGEEREI ..YAAJ CH BODSON MUNGU DUUUDAAD MUNGUTUI BLNO GEJ BAIHGUI.ENE BOL BURUU TALIIN BURHNII L HUN.

ENE AVGAI IIM UM OLON JIL YRIJ BAS NOM BICHIV>MONGOLCHUUD ULAM L YDUURSAAR HAMAG BAYLGAA HYTADAD ALDSAAR.ENE

MUU ERIIN AVGAI UURUU HAGARTAL BAYJSAAR.TA NART UURIIN UHAAN BAIVAL TUUNII HETEVCHIND MUNGUU b** AVAACHIJ HII!!!!!!!

Avatar

Зочин 2019-02-25 99.101.17.215

Чамд таалагдахгүй байж болно Гэхдээ хүний хийснийг үгүйсгэж харлуулах хэрэггүй Өөрийн

Avatar

Zochin 2019-02-25 59.153.114.144

Uneheer mundag hun shuu. Ta nar muulhaasaa umnu yu hiij buteesniig ochood neg haraarai. Busdiin ugend itgej amandaa orsonooroo haraaj bichih hereggui.

Avatar

hahaha 2019-02-25 185.39.141.21

ovoo mungu saasan shvv . g**** gej ….bi gej balai hvrtel elbegdorj mi luuhaanii baiguulsan manad tuuruud ene emeegiind yvaad halaasaa segsrvvleed garch irj bilee .

Avatar

Зочин 2019-02-25 64.119.16.202

ямар сэдвээр шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулсан судалгаа өгүүлэл бичээд доктор болчиховооо

Avatar

Зочин 2019-02-25 64.119.16.202

Мунхаглал. Аль газраас доктор дэд профессор өгсөн байдым болдоо. шалгаасай

Avatar

зочин 2019-02-25 103.229.123.150

Би очиж үзээгүй Очиноо Энэ хүнийг хийсэн бүтээсэн ажилтай гэж үздэг дээ Би бас лекцэнд нь сууж үзээгүй Ямарч л байсан хүн шинжээд гэртээ мөнгө цуглуулдаг үзмэрчдээс л дээр сайхан сүм дуган босгосон юм ба Зурагт энэ тэрээс л харсан Очиноо төлөвлөгөөндөө орууллаа

Avatar

Zochin 2019-02-25 66.181.176.57

Zalilangiin neg huvilbar,gehdee uund itgen zaliluulj baigaan bur orovdmoor.

Avatar

Евген 2019-02-25 64.119.20.221

Энерги гэж юу болохыг мэддэггуй гэдэгт нь 100 хувь итгэж бна. Энэ авгайг итгэгчид бол ….. хумуус байж таараа

Avatar

irged 2019-02-25 66.181.160.126

ENE AVGAI SHAL XUDLAA LUIVARCHIN GAXAI

Avatar

Зочин 2019-02-25 202.179.26.120

ийм хүнд итгэдэг хүмүүс хүртэх ёстойгоо хүртэж дээ

Avatar

мэлс 2019-02-25 49.0.212.116

МӨНГӨТЭЙ БОЛГОНО Л ГЭСЭН ДЭГ, ЦАГААН САРЫН ШИНИЙН 2-НЫ САР ГАРАХААР САР ЛУУ ТҮРИЙВЧЭЭ ОНГОЙЛГООД ХАРУУЛ ГЭЭД Л 2007 ОНД ШААГААД БАЙСАН Ш ДЭЭ

Avatar

Багш 2019-02-25 66.181.186.42

Мөнгөтэй болох ганц л арга буй. Энэ бол АЖИЛ ХӨДӨЛМӨР.
Нийт 90 ном бичсэн гэнэ үү?!! Гиннесийн номонд орохоор тоо байна.

Avatar

Зочин 2019-02-25 66.181.183.110

4-р ангийн өгүүлбэртэй бодлого ч бодож чадахгүй балай авгай байж юун тоо бол гайхамшиг гэж хуцаад байнаа. Доктор профессор гэдэг нь ч худлаа, ялангуяа шинжлэх ухааны доктор хүмүүс Монголд цөөн байдаг юм.

Avatar

zochin 2019-02-25 66.181.179.129

Iim hund itgej baigaagaar ni Mongolchuudiin uhaanii tuvshing harj bolno

Avatar

зочин 2019-02-25 112.72.9.150

Солиорол, хүний тархийг угаасан иймэрхүү зүйлийг хориглох арга байна уув

Avatar

Зочин 2019-02-25 2.136.17.240

Ялхайсан муухай царайтай авгай

Avatar

Zochin 2019-02-25 122.201.22.248

Ene avgai zalilangr shorond suuj bh hun, yagd yariltslaga ene tr uguud yavj bdg bilee?! Iim huntei yariltslaga hiigeed suuj bdg setguulch nertei manuuhai huurhii de. Odoo ene huniig chin tooh hun bhgui bolsoon..

Avatar

Зочин 2019-02-25 158.232.3.23

HUNII BUH MEDEELEL NUUREN DEER NI BAIDAG. (ZA TEGEED SAIN HAR DAA YAMAR ENERGY BNA)

Avatar

Далдаак 2019-02-25 103.10.21.26

Баярсайханыг огцруулаад, энэ Сарандавааг Монгол Банкны захирлаар ажиллуулъя. Хэд даллаад л эрдэнэсийн санг алтаар дүүргээд өгнө шүү дээ. Монголчууд ийм эрдэнэ шиг хүнээ ашиглаж чадахгүй байж баяжих тухай яриад нэмэргүй.

Avatar

Лхагва 2019-02-25 66.181.160.44

Өөрөө өөртөө хэр итгэдэг юм болдоо. Хэрвээ үйлдэлдээ итгэдэг бол шизотой, итгэдэггүй бол луйварчин.

Avatar

Зочин 2019-02-25 49.0.152.66

Мөнгөтэй болгоно гэж олныг цуглуулж шоу хийсэн биз дээ. Мартаагүй шүү. Бултахгүй шүү аниа

Avatar

Зочин 2019-02-25 202.179.25.23

Монголчууд мухар сүсгээрээ африкийн харанхуйчуудаас ч хол даваад байна. Мухар сүсэгтэй хүмүүсийг мунхруулж, удирдаж байхад амар байдаг болохоор төр, засаг нь зальт этгээдүүдийн эсрэг арга хэмжээ авахгүй, нүдэн балай, чих нь дүлий байгаа нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2019-02-25 72.34.103.212

Африкчууд харанхуй гэж хэнээс сонсов? Манайхны харанхуй дэлхийд дээгуур явж буйг энэ мэт уйл явдал батлаж байна.

Avatar

Irgen 2019-02-25 103.10.20.34

ENE BOL ZUGEER MUHAR SUSEG.MUHAR SUSEGEE YOS ULAMJLAL GEJ OILGUULDAG AIHTAR ZALITAI HUN YUM.

Avatar

Зочин 2019-02-25 203.217.138.2

манай сэтгүүлчдийн байж байгаа царай нь энэ. өөрсдөө ч энэ хар сэжгийн авгайтай адилхан харанхуй хүмүүс. тийм учраас л энэ балай авгайгаас ярилцлага аваад сууж байгаа юм. цаана чинь монголоос 5 – дах шатрын их мастер төрсөн байна. балай сэтгүүлчидээ ядаж та нар тэр залуугаас ярилцлага аваач. энэ л***р авгайгаас ядаж сэжиглэдэггүй юм уу? харахаас мангас махчин гэж үлгэрт гардаг нэг иймэрхүү л амьтан байдаг байхдаа гэж төсөөлөгдөхгүй байна уу? ядаж төсөөлөх чадвар нь хүртэл тэг заачихсан. Болормаа

Avatar

Зочин 2019-02-25 203.217.138.2

энэ хар сэжгийн авгайг дагаж намирч байдаг монгорлчууд мөн ч үхэр царайлсан улс шүү. энэ авгай бас доктор моктор гэчихжээ, хөөрхий минь. ийм сэжигтэй авгайгаас ядаж дотор муухай оргидоггүй юм байхдаа балай монголчууд

Avatar

Зочин 2019-02-25 103.212.117.119

мөнгөтэй болгодон хүн гэж байхгүй шүү дээ. Үхэр монголчуудын мухар сүсэг хэтэрсэн.

Avatar

Эргүү авгай 2019-02-25 45.117.32.4

Энэ сэтгүүлч гуай юу бодож энэ хүнтэй ярилцлага хийж тэгээд тэрнийгээ юу бодож нийтлэдэг байнаа.Олон түмний тархи угаасан юм хийж байхиймаа.

Avatar

Эргүү авгай 2019-02-25 45.117.32.4

Энэ сэтгүүлч гуай юу бодож энэ хүнтэй ярилцлага хийж тэгээд тэрнийгээ юу бодож нийтлэдэг байнаа.Олон түмний тархи угаасан юм хийж байхиймаа.

Avatar

Зочин 2019-02-25 202.9.42.138

Энэ хүний удам угсаа хөвсгөлийн мундаг чадалтай увидастай хүний үр удам юм бнлэ тэхээр байгалиас заяасан тэр чадвар нь гэнэт илэрч бно. Тоогоор зурхай үздэг нь маш мундаг санагдсан. Олон хүнийг зовлонгоос нь салгаж их буян болсон хүн. Бүү атаархаж нэгнийгээ харлуулаачээ

Avatar

Зочин 2019-02-25 66.181.161.93

Huue hovdod ochchihson bi hovdiinh geed yavj bna lee.

Avatar

Зочин 2019-02-25 202.21.124.19

Хүн хараан зүхэхийн өмнө тэр хүний талаар өөрийгөө хэр мэддэг талаараа эргэцүүлэн бодох хэрэгтэй бус уу. Мэдэхгүй байж хүнийг хий хараан зүхэх нь утгагүй юм.

Avatar

иргэн 2019-02-25 202.131.227.82

жинхэнэ луйварчин. Харах царайны зальжин шуналтай юм уудаа. Хүмүүс яагаад ийм юманд итгэдэг юм бэ?

Avatar

Зочин 2019-02-25 66.181.177.93

Б.Сарандавааг мэтийн луйварчидийг дахин сурталчилах хэрэггүй ш дээ ярилцлага өгсөнийг бодоход хүмүүс очихоо болжээ

Avatar

Зочин 2019-02-25 124.158.88.13

Энэ хүн хэнд ч муу зүйл хийгээгүй шүү дээ. муулаад байгаа хүмүүс өөрсдөө сонин юм

Avatar

Сайн хүн 2019-02-25 124.158.88.13

Сайхан сэтгэлтэй, сайхан хүн шүү. Таныг үргэлж дэмждэг. Харахад л сайхан энергитэй нь мэдрэгддэг. Энэ хүн хүмүүст муу зүйлийг биш дандаа сайн сайхныг уриалдаг нь таалагддаг. Амжилт.

Avatar

Маг 2019-02-25 150.129.141.168

Myangat malchin tsol ogie. UB Palace duuren olon miangan mal tsugluulj malladag biz de

Avatar

Uuu 2019-02-25 172.58.185.195

ЭНЭ ХЭДЭН МЯНГАТ МАЛЧИН БЭ?

Avatar

Зочин 2019-02-25 202.21.106.142

ЭНЭ АВГАЙД ИТГЭЭД УБ ПАЛАСЫН ТАНХИМЫГ ПИГ ДҮҮРГЭДЭГ ХҮМҮҮС Л ӨРӨВДӨЛТЭЙ. САРАНДАВАА Ч ЯАХАВ СЭРГЭЛЭН АВГАЙ, ҮНЭХЭЭР ДАЛЛААД, ДАЛЛУУЛААД БАЯЖСАН НЬ ҮНЭН.

Avatar

ЗОЧИН 2019-02-25 64.119.23.20

тэнэг авгай анх зөн билгийн тулаанд орж байхдаа амь нь хаанаа байдгийн гэмээр туранхай хорчийсон ү****ц хувцасны гол байсан одоо олон хүний мөнгийг худлаа хэлж хуурч мэхэлж идсэн хувцсандаа чихэлдсэн харах царайны хуурмаг зальтай залилангийн гэмт хэрэг хийгээд байгаад ийм хүнийг хуулийн байгууллага яагаад шалгаж хариуцлага хүлээлгэхгүй өөгшүүлээд байдгийн бэ

Avatar

Zochin 2019-02-25 59.153.114.144

Yaj ingj meddeg yum shig heldeg bn aa. Turanhai bsn genuu?? Yu ch hiij buteegeegui hun l amniihaa zorgoor ingj hun muuldag bh da

Avatar

ok 2019-02-25 202.179.24.251

хоосон түрийвч даллаад мөнгөтэй болгодог илбэ нь сонин шүү,энэ авгайд хоосон түрийвч бариулаад мөрдөнд 7 хоног хийчих хэрэгтэй,үнэн бол шүтэхээс яахав

Avatar

зочин 2019-02-25 119.40.98.162

САРАНДАВАА ЗАЛИЛАН ХИЙХ ЧИНЬ ҮЙЛИЙН ҮРД УНАХ УУ …..ТАНЫ ЭНЭ АСУУДАЛ БОЛ ЗАЛИЛАН Ш ДЭЭ ТЭГВЭЛ ХУДЛАА ЯРИХАА ХУРАЛ ЛЕКЦЭЭ Л БОЛЧИХОО..

Avatar

ЗОЧИН 2019-02-25 203.91.118.180

Энэ Сарандаваа гуай мундаг юм байна лээ. Би нэг удаа очиж тусламж авч байсан.

Avatar

Зоч 2019-02-25 66.181.183.228

Ухаанзаяа гэдэг малтайгаа нийлээд амьдраач

Avatar

Зочин 2019-02-25 139.5.217.50

хүмүүс өөрийнхөө ухамсараар л ойлгоно биздээ таньд амжилт хүсье хүн болгон сайн сайхан юм бодож мөрөөдөж байж л түүнд хүрдэг ш дээ энэ шүүмжилсэн хүмүүс болио

Avatar

arai 2019-02-25 149.169.248.3

ahahahahahahHAHAHAAHAHAHAHAHAHAA

Avatar

Zochin 2019-02-25 103.229.122.17

Saikhan yriltslaga bolson b.na. Amjilt hun bukhniig buruu talaas n kharakh heregui dee humuus mini. Tus bolokh hundee tus bolood ybj b.na sain.

Avatar

aida 2019-02-25 112.72.12.3

ULSIIN SAIN MALCHIN TSOL OLGOOCHEE ENE L HICHEEL ZUTGELIG NI UNELJ

Avatar

Зочин 2019-02-25 182.160.2.117

Биоэнерги нэж байдаг. Даан чШУА-ын Д.Рэгдэл гэж усан тэнэг академич үүнийг судлах мэдлэг чадвар, боловсон хүчин байхгүй учраас энэ хүнийг судалдаг байгууллага монголд холга байна. Ийм хүмүүсийн чадварыг зөв ашиглах нь чухал тэрнэээс биш хорт хавдар эдгээхгүй

Avatar

ШЭША 2019-02-25 122.201.24.170

:Д.Рэгдэл гэж хогийн усан тэнэг өвгөн гэж яг үнэн. Хурдхан шиг тэтгэвэртээ гарч залуучуудад байраа өгөөсөй

Avatar

ГАНБОЛД 2019-02-25 103.240.240.73

МАНАЙХНЫ ГОЛ ДУДАГДАЛ 1ТИЙШ ХЭТ ТУЙЛШИРДАГТ БАЙГАА ЮМАА, ЭНЭ ХҮН ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ГАНДАНГИЙНН ҮҮДЭНД СУУДАГ БАНДИ АРХИЧИН ШИГ БИШ. ЗАРИМ ТАЛ НЬ ХИЙСВЭР БУРУУ ОЙЛГЛГДОХ ЮМ БАЙГАА1БОДИТ ЖИШЭЭ БНА МИНИЙ ТАНИЛ ХҮНИЙ ДҮҮ АВААРТ ОРООД НОЙР БУЛЧИРХАЙ ЭЛЭГ НЬ ЗАДАРСАН ЭМНЭЛЭГТ 3-Н УДАА ХАГАЛГАА ХИЙГЭЭД НАЙДВАРГҮЙ ГЭЭД ГАРГАСАН БАЙХАД ЭНЭ ХҮН 1ӨВСӨН ХҮҮХЭЛДЭЙ ШИГ ЮМ ХИЙГЭЭД ХАТГАЖ ШАТААГААД БОСООД ИРСЭН ОДОО ТОМ ЗАЛУУ БОЛСОН ЭМЧ НАР НЬ ИТГЭХГҮЙ БҮГД ШОКОГД ОРЖ БАЙСАН

Avatar

Зочин 2019-02-25 202.9.42.113

Гое юм бэ ийм мэдээгээ бусадтай хуваалцсанд баярлалаа хун ер нь сэхууньявахдаа их сусэггуй амьтан явдиймоо би ч адил хэцуудсэн уедээ эд нарын хараагаад байгаад залилагч дээр очоод сайхан болж байсан нэг ч гэсэн хунд амьдрал итгэл бэлэглэ нэ гэдэг юутай сайхан

Avatar

Үүл 2019-02-25 202.9.43.163

Хүн мунхруулж мөнгийг нь хуурч авах чинь ёстой жинхэнэ нүгэл гэж байгаа юм даа. Та нар энэ авгайн нүдийг нэг сайн хараадахаарай. "Нүгэл нь нүдээрээ гарах" гэж энийг хэлдэг юм. Ямар их шунал энэ хүний нүдэнд эргэлдэнэ вэ?

Avatar

зочин 2019-02-25 202.179.25.31

Ийм өөх үнэртүүлсэн авгайчууд л залуучуудын амьдралыг үрж байна даа.

Avatar

Бхат 2019-02-25 202.9.43.163

Ядуу байна гэдэг чинь чиний залхуу явсны шан харамж гэж агуу Виктор Хюго хэлсэн юм. Зүгээр сууж байгаад түрийвээрээ даллаад юмуу эсвэл янз бүрийн ном засал хийлгээд л мөнгөтэй болчихно гэж хүмүүсийг мунхруулагсдын үгэнд бүү итгэцгээ. Хэн хөдөлмөрлөнө, тэр л мөнгөтэй сайхан амьдарна. Энэ тэнэг авгай "хүний биеийн хоёрхон хувь махан бие, 98 хувь нь оюун ухаан" гэж шаасан байна. Орчин үеийн шинжлэх ухаан хүний биеийн 80 хувь нь УС 20 хувь нь бусад эд эс, эрхтэн байдаг гэж баталсан юм даа.

Avatar

Zochin 2019-02-25 24.187.153.219

Us uhaan bodlig chini udirddag ni haragdaj baina haha

Avatar

Зочин 2019-02-25 202.9.43.163

УС БАЙХГҮЙ БОЛ ЧИ Ч БАЙХГҮЙ, САРАНДАВАА Ч БАЙХГҮЙ, ЭНЭ ЕРТӨНЦ Ч БАЙХГҮЙ Ш ДЭЭ. ХҮНИЙ БИЕИЙН 80 ХУВь ОюУН УХААН УС БАЙДАГ БАЙДАГ ЮМ. ЮМ УНШ. ТЭГЭХГҮЙ БОЛ МУНХАРЧ ДУУСЛАА.

Avatar

Зочин 2019-02-25 202.9.43.163

ОВУН ХУААН БУС УС. ЖИРИЙН Л УС

Avatar

Зочин 2019-02-25 202.9.43.163

ОЮУН УХААН БУС ,,,ЖИРИЙН УС БАЙДАГ ЮМ.

Avatar

zochin 2019-02-25 203.217.139.225

Энэ сурвалжлагыг хийсэн сэтгүүлч бас л болоьсрол мэдлэг муу байна шүү. Ph.D цол авсан хүнийг шинжлэх ухааны доктор гэдэггүй юм шүү. Андуураад байна. Зүгээр л доктор гэнэ. Science Doctor цол хамгаалсан хүнийг шинжлэх ухааны доктор гэнэ. Наад хүн чинь тийм зэрэг хамгаалаагүй юм байна. Мэдээгээ засаж, залруулна уу.

Avatar

Зочин 2019-02-25 103.229.122.148

гэхдээ бас ямар салбарт гэдгийг нь бичих хэрэгтэй. хамгийн чухал нь ш дээ

Avatar

zocnin 2019-02-25 69.76.229.35

DASHTSERENG HUNDELDEG ITGEDEG GEHEEREE ZUD BOLBOL CNONO TARGOLDAG ZOVLON IHEDVEL LAM TARGALDAG ENE AVGAI NILEEN TARGAN AVGAI HUNII ZOVLONGOOR IH TARGALJEE DASHTSEREN HULHI OCNIRBATIIG HULHIDSAN HARIN ARDTUMENLUU ORDOG NI MUUHAI UM MUU HOVSH

Avatar

zuv 2019-02-25 202.70.34.70

Хүмүүс очоод байхыг бодоход тус болдог байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-02-25 202.9.42.135

Үнэнд гүйцэгдээд үнэнээ хэлж эхлэв

Avatar

Зочин 2019-02-25 202.131.233.251

Ийм гай шиг хүмүүс хорвоо дээр дахин бүү төрөг !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Irgen 2019-02-25 66.181.161.15

Ene odoo yu yriad.bfa avgai ve hun shuldag muuhai avgai nar. Bna shu

Avatar

Зочин 2019-02-25 203.169.48.146

Хүмүүсийн зовлонгоор мөнгө олдог, Залилан хийдэг балай авгай. Ийм амьтадад бүү итгэ

Avatar

Zochin 2019-02-25 64.119.19.140

Yaduu haranhui gazar urjdeg uzegdel.Afric ter chigeeree uzmerch b** nar!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж