З.Ганбаатар "Токио-2020" паралимпийн эрхээ авчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.24-нд нийтлэгдсэн

Токио 2020

З.Ганбаатар "Токио-2020" паралимпийн эрхээ авчээ

З.Ганбаатар "Токио-2020" паралимпийн эрхээ авчээ

Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод болсон пара буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнээс З.Ганбаатар “Токио 2020” паралимпийн эрхээ авлаа. Тэрбээр 50 метрийн сонгомол гар бууны дасгалд 542 оноогоор шигшээ буудлагад шалгарч эрхийн нормативыг биелүүлсэн байна.

З.Ганбаатар өмнө нь 10 метрийн хийн гар бууны дасгалд хувийн төрөл болон Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт багаар мөнгөн медаль аваад байсан юм. Тэгвэл “Токио 2020” паралимпийн эрхийн төлөө 50 метрт буудаж, эрхээ авч чадлаа.

Пара буудлагын “Дэлхийн цом”-д 47 орон оролцсоноос 14 орон ямар нэгэн медаль хүртжээ. Монголын баг хоёр мөнгөн медальтайгаар 11-р байрт жагссан байна. БНХАУ 14 медаль авсан амжилтаар тэргүүлсэн бол Украин, БНСУ 11 медальтайгаар удаалжээ. Их Британи, Словак, Арабын нэгдсэн улс, Иран, Турк, Монгол, Австрали зэрэг орны баг тамирчид 1-4 медаль хүртжээ.

Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлагад цэц сорьсон З.Ганбаатар 2008 оноос эхлэн буудлагын спортоор хичээллэж байна. Тэрбээр “Дубай 2011” дэлхийн наадмын мөнгө, “Инчон 2014” Азийн наадмын хүрэл медальтай бөгөөд 2018 оны ДАШТ-д шагналт дөрөвдүгээр байрт орж байсан юм. Түүнд өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медальд хүрэх боломж байсан бөгөөд сүүлийн хоёр сумаа муу буудсанаас эхний гурав байраа алдаж байсан. З.Ганбаатарын хувьд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 10-аад медаль аваад байна.

З.Ганбаатар “Рио 2016” паралимпийн наадамд гурван дасгалд өрсөлдсөн. Уг наадмын дараа дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор бэлтгэлээ хийж байна.

Одоогоор Монголын гурван тамирчин “Токио 2020” паралимпийн наадмын эрхээ аваад байна. Пара таеквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар Турк улсад хоёрдугаар сарын 4-5-ны өдрүүдэд болсон ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж эрхээ авсан юм. Тэгвэл гурав дахь тамирчнаар пара буудлагын тамирчин З.Ганбаатар тодорлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж