БНМАУ-ын тусгаар тогтнолыг ЗХУ албан ёсоор хүлээн зөвшөөрөв /1946.02.27/

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

БНМАУ-ын тусгаар тогтнолыг ЗХУ албан ёсоор хүлээн зөвшөөрөв /1946.02.27/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн чухал үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1914.02.26 Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Эрдэнэ Далай жүн ван Гомбосүрэн таалал төгсчээ.

1921.03.01 Хиагтад МАХН-ын зөвлөгөөн болов. Дараа нь 1925 онд энэ зөвлөгөөнийг МАХН-ын анхдугаар Их хурал гэж нэрийдэхээр шийдсэн юм.

1921.03.03 Дээд Шивээнд Монгол ардын намын I хурал хуралдав. Хуралд 26 хүн оролцож, “МАН-аас гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг” гэсэн нэртэй программыг батлан гаргажээ.

1936.02.27 Дотоодыг хамгаалах газрыг өргөтгөж, Дотоод яам болгон, сайдаар нь маршал Х.Чойбалсанг томилжээ.

1940.03.04 МҮЭ-ийн IV Их хурал хуралдаж, 192 төлөөлөгч оролцжээ.

1946.02.27 Монгол, Зөвлөлтийн хооронд найрамдал, харилцан туслалцах 10 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Ингэснээр БНМАУ-ын тусгаар тогтнолыг ЗХУ албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

1951.02.27 Энхтайванг хамгаалах БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарчээ. Уг зарлигт энхтайван, аюулгүй байдлын эсрэг ямарваа нэг хэрэг үйлдсэн хүнд оноох ял, зэмлэлийг тогтоож, энх тайван байдлыг хуульчлав.

1955.02.28 Монгол ардын хувьсгалт цэргийн улс төрийн хэлтсийг Улс төрийн газар болгон дахин өргөтгөв.

1956.02.25 "БНХАУ, БНМАУ хоёр улс харилцан шуудан илгээмж явуулах тухай хэлэлцээ"-д гарын үсэг Улаанбаатар хотноо зурав.

1962.03.02 БНХАУ болон БНМАУ 1961 оны дөрөвдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо "БНХАУ болон БНМАУ-ын худалдааны гэрээ"-ний баримт бичигт гарын үсэг зурав.

1965.02.25-03.04 Хятад-Монгол-Зөвлөлтийн төмөр замын транзит тээврийн комиссын 10 дахь хурал, Хятад-Монголын төмөр замын транзит тээврийн комиссын ээлжит хурал Хөх хотод болов. Гуравдугаар сарын 01-ний өдрөөс зүтгүүр, галт тэрэг Эрээн, Замын-үүдийн хооронд зорчих болов.

1967.03.03 Монгол, Грек улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1984.03.02 БНМАУ-ын ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд Ли Жүчинд БНМАУ-ын Засгийн газартай холбоотой ЗХУ, БНХАУ-ын харилцааны тухай мэдэгдлийг өргөн барив. Мэдэгдэлд ЗХУ-аас БНМАУ-д байрлаж байгаа цэргийн анги нэгтгэлийн талаар тайлбар хийсэн байна.

1987.03.02 БНХАУ, БНАСАУ, БНМАУ, ЗХУ-ын хооронд 1987 оны экспорт, импорт болон шууд төмөр замын хурлын протоколд Пеньян хотноо гарын үсэг зурав.

2010.02.25 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлд Монгол Улсын Баатар цол олгож, Сүхбаатарын одон, “Алтан таван хошуу” медалиар шагнах зарлиг гаргав.

2010.02.25 ”Монголчууд: Нүүдэл суудал” бүтээл туурвисан Бат-Эрдэнийн Батбаяр, “Ятгын концерт”, “Төгөлдөр хуурын сонат”, “Морин хуурын концерт” тавьсан Бирваагийн Мөнхболд нарт шинжлэх ухаан, урлагийн салбарын 2009 оны Төрийн шагнал хүртээв.

2010.02.25 Сьерра Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны 8 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.

2013.02.25 Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Автобус-3” нийслэлийн өмчит компанийн зарим ажилчид ажил хаялт зарлав.

2013.02.26 МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралджээ.

2014.02.25 Монгол Улсад суугаа гадаадын өргөмжит консулуудын уулзалт Гадаад харилцааны яаманд болжээ.

2014.03.01 Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд мөнх бусын дүрийг үзүүлжээ. Энэ нь орчин цагийн тооллоор 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цаг юм.

2015.02.25 Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онд БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуугийн гэр музейг ОХУ дахь Монголын Элчин сайдын яамны төв байранд нээв.

2015.02.25 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн, бусдад ялимгүй хэмжээний хохирол учруулж, 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Э.Халиун нарт уучлал үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж