Хорих ангид саатуулагдсан шүүгч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.24-нд нийтлэгдсэн

Хорих ангид саатуулагдсан шүүгч амиа алджээ

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгдэгч Б нь амь насаа алдсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь өөрийнхөө хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байж болзошгүй гэнэ. Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан 67 настай Л.Бямбаа гэгч байжээ.

Талийгаач нь салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэтгэвэртээ гарснаасаа хойш өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм байна. Мөн талийгаачийн хүү нь шүүгчээр ажилладаг гэх мэдээлэл бий. Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Талийгаач нь АТГ-аас хоригдсон. АТГ-аас тодруулаарай” гэх мэдээллийг өгөв.

Л.Бямбаа нь 1951 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Дээд, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Монгол улсын гавьяат хуульч байсан бөгөөд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шат дараалан ажиллаж, шүүн таслах ажиллагааны зохих дадлага туршлагатай болсон.

2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа "Шүүхийн сэтгүүл зүй”-н үндсийг тавьж, олон нийтийн дунд шүүх, шүүгчийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан.

Ажилласан байдал: 

  • 1976-1979 онд Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга,
  • 1979-1986 онд Улсын Дээд Шүүхийн Боловсон хүчний тасагт зааварлагч, ахлах зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч,
  • 1986-1991 онд ОХУ-ын Петропавловс хотод СПТУ-д хүмүүжүүлэгч багш,
  • 1991-1993 онд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн коллегид нарийн бичгийн дарга,
  • 1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,
  • 1998-2005 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
  • 2005-2012 онд Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч,
  • 2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • Одоо МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд гэрээт багш,
  • Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитрын гишүүн арбитрч
  • "Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж