Өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.24-нд нийтлэгдсэн

Өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

Өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

Вива Сити хотхонд уржигдар /2019.02.22/ 28 настай залуу амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Вива сити хотхоны тавдугаар байрны таван давхрын .. тоотын “Цонхоор цогцос харагдаж байна” гэсэн дуудлага мэдээлэл 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 14.50 цагт нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн таван аврагч 14.57 цагт очиж хаалгыг эвдэн оржээ. Улмаар тус байрыг түрээслэгч Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат 28 настай эрэгтэй М нь хөшигнөөсөө боож нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж