Карл Лагерфелдын маргаан дагуулсан эшлэлүүд | News.MN

Карл Лагерфелдын маргаан дагуулсан эшлэлүүд

Хуучирсан мэдээ: 2019.02.24-нд нийтлэгдсэн

Карл Лагерфелдын маргаан дагуулсан эшлэлүүд

“Хэрвээ чи өмдөө тайлмааргүй байгаа бол хэзээ ч битгий загвар өмсөх гэж оролд. Гэлэнмаа нар дээр очиж сүмд суу”

Карл Лагерфелдын маргаан дагуулсан эшлэлүүд

XX, XXI зууны хамгийн нэр хүндтэй, хөдөлмөрч дизайнер Карл Лагерфелд таалал төгссөн талаар саяхан мэдээлсэн билээ.

Лагерфелд “Chanel” брэндийн Ерөнхий загвар зохион бүтээгчээр 36 жилийн турш ажиллахдаа загварын ертөнцийн бүхэл бүтэн нэг эрин үеийг бий болгож, хувцас загварын салбарт маш том өөрчлөлтүүдийг хийж чадсан нэгэн байжээ. Түүнийг хар нарны шил, боосон цайвар үс, сонгодог загварын том захтай цагаан цамцаар нь хүн бүхэн андахгүй гэхэд хилсдэхгүй. Амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүртэл зогсолтгүй хөдөлмөрлөж ирсэн Лагерфелд 70 гаруй жилийг загварын ертөнцөд зориулсан юм.  Тэрээр зөвхөн хувцас загвар бус нийгэм улс төр, урлаг соёлынхны талаар санаа бодлоо хэнээс ч үл хамааран хэлдэг байсан нь ихэд шүүмжлэл дагуулдаг байсан юм. Ингээд түүний хамгийн их шүүмжлэл дагуулсан эшлэлүүдийг орчуулан хүргэж байна.

“Хэрвээ чи өмдөө тайлмааргүй байгаа бол хэзээ ч битгий загвар өмсөх гэж оролд. Гэлэнмаа нар дээр очиж сүмд суу”

“Тарган авгай нар буйдан дээрээ уут дүүрэн шарсан төмс тэвэрч суучихаад зурагтаар гарч буй загвар өмсөгчдийг муухай, туранхайгаар нь дуудацгаадаг”

“Би өөрийгөө шог зураг шиг харагдахад дуртай. Ийм байх нь надад яг л баг зүүсэн мэт санагддаг. Амьдрал надад яг л багт наадам шиг санагддаг юм”

“Гүнгийн авхай Кэйт Миддлтон бол үнэхээр сайхан эмэгтэй. Тэр яг л ханхүүд зориулагдсан эмэгтэй. Харин түүний дүү Пиппа Миддлтон бол огт өөр. Би түүний царайг харах дургүй. Тэр ер нь хүмүүст нуруугаа л харуулахад хангалттай”

“Диана гүнж бол үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Гэхдээ тийм ч ухаалаг эмэгтэй байгаагүй. Нэг үгээр хэлбэл “тэнэг” эмэгтэй байсан”

“Ангела Меркелийн цагаачдыг эх орон руугаа нэвтрүүлэх шийдвэрийг би үнэхээр ойлгохгүй байна. Нэг үе еврейчүүдийг үй олноор нь хядчихаад одоо тэдний үр удмыг буюу дайснуудаа сая саяаар нь нутагтаа оруулж байна. Миний бодлоор дэлхийн түүхэнд Германчуудыг үлдээсэн хамгийн том ул мөр бол аймаглан устгах ажиллагаа шүү дээ”

“Би хатагтай Обамаг хүндэлдэг. Гэхдээ түүний үсний засалт надад огт таалагддаггүй. Тэр яг л мэдээ уншдаг нэвтрүүлэгч шиг харагддаг”

“Үслэг эдлэлийн талаар маргаан бол яг үнэндээ жаахан хүүхдүүдийн хэрүүл шиг. Бүгд амьтны махыг иддэг, арьсыг нь нөмөрдөг атлаа үстэй арьсны талаар маргалдацгаадаг”

“Дуучин Адель үнэхээр сайхан хоолойтой, үзэсгэлэнтэй бүсгүй. Гэхдээ тэр хэтэрхий тарган. Харин илүү сайхан харагдахын тулд тэр найман килограм хаях хэрэгтэй. Миний хэлэх гээд байгаа санаа тийм ч муу зүйл биш шүү”

“Би шивээсэнд дургүй. Насаараа нэг хувцастай байх тийм ч сайхан биш шүү. Залуу байхад ч яахав, харин хөгшрөөд, жин нэмээд ирэх үед ямар харагдах бол”

“Сул загвартай бэлтгэлийн өмд бол ялагдлын бэлгэ тэмдэг. Хэрэв та биеийнхээ амрыг хараад тийм өмд өмсдөг бол амьдрал чинь ч бас тийм байна гэсэн үг”

“Хэрэв би орос эмэгтэй байсан бол ижил хүйстэн байх байсан. Учир нь орос эрчүүд царай муутай, эрэмдэг амьтад шүү дээ”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ааа 2019-02-24 212.139.84.219

Цаанаасаа төрчихсөн мундаг хүн бол үнэхээр л мундаг байдаг. Карл Лагэрфилд герман, франц, англи хэлээр төрөлх хэл шигээ, гэхдээ мэдээж аялгаар Швэйцарь, Германы сувгуудаар байнга ярилцлага хийчихдэг байсан. Ёстой чөлөөт, өвөрмөц сэтгэлгээтэй, ухаалаг, тасарчихсан хүн байсан даа. Аль бараг 20 жилийн өмнө л нас нь явчихсан харагддаг байсан, уг нь гайгүй л настай байсан юм байна ш дээ.

Avatar

HM 2019-02-24 94.197.121.135

Над шиг гар байна даа

Avatar

Unen 2019-02-24 24.46.102.95

Unen

Avatar

Зочин 2019-02-24 24.46.102.95

Unen

Avatar

Зочин 2019-02-24 202.179.25.238

Гоо сайхан ертөнфийг авөрна. Аврах ч юу байхав, эмх цэгцтэй болноно. Харин эмх цэц амьдралыг аврах байх.

Avatar

ха ха ха 2019-02-24 103.212.116.31

Харин түүний дүү Пиппа Миддлтон бол огт өөр. Би түүний царайг харах дургүй. Тэр ер нь хүмүүст нуруугаа л харуулахад хангалттай”

Avatar

chanel 2019-02-24 202.179.27.101

bezrukov goyo sh dee karlaa

Avatar

Зочин 2019-02-24 202.9.42.35

Больж үз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж