Умайн хүзүүн хорт хавдраар жил бүр 600 мянган эмэгтэй өвчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.24-нд нийтлэгдсэн

Умайн хүзүүн хорт хавдраар жил бүр 600 мянган эмэгтэй өвчилж байна

Умайн хүзүүн хорт хавдраар жил бүр 600 мянган эмэгтэй өвчилж байна

Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дундах тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600 мянгаас дээш тооны эмэгтэй өвчилж байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахаар болж, Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Энэ үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн умайн хүзүүний хорт хавдрын тусламж үйлчилгээнд ХПВ-ийн хурдавчилсан тестийг нэвтрүүлэх төслийг танилцуулжээ.

Манай улсын хувьд эмэгтэйчүүд 30 нас хүрмэгцээ умайн хүзүүний өмөнгийн шинжилгээнд хамрагдаж, урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх боломжтой ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж