Монгол хэл, бичгийн шалгалтын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.24-нд нийтлэгдсэн

Монгол хэл, бичгийн шалгалтын тов гарчээ

Монгол хэл, бичгийн шалгалтын тов гарчээ

БСШУС-ын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын /МХБШ/ босго оноог 400 байхаар тогтоосон. Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан юм.

Энэ жилийн тухайд монгол хэл, бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна. Босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах аж.

2019 онд ЕБС-ийг төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулах тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онуудад МХБШ өгөөгүй болон 2017, 2018 онуудад уг шалгалтад хамрагдаж 399 ба түүнээс бага оноо авсан, их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэн дээрх цахим хаяг, хугацаандаа бүртгүүлсэн байх шаардлагатай юм байна.

Мөн шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны гуравдугаар сарын 11-ээс 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна. Тус шалгалтын дүн оноог 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор http://www.eec,mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулах ба батламж хуудсыг 2019 оны тавдугаар сарын 6-аас эхлэн тараах аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж