Зөрчил гаргасан 24 ломбардыг торгожээ

Хуучирсан мэдээ: 2019.02.24-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан 24 ломбардыг торгожээ

Зөрчил гаргасан 24 ломбардыг торгожээ

Хулгайн аргаар олсон компьютер, notebook, гар утас, зурагт болон бусад үнэд хүрэх эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт бусдын нэрээр тавьдаг зөрчил их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс “ломбард” нэгдсэн арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүдэх 71 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цагдаа нар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф, хяналтын камер, үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл зэрэгт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр зөрчил илэрсэн 24 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар нийт 22 сая 800 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

Э.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж