Жолооны үнэмлэхний хэвлэлт удаашралтай байгаад иргэд бухимдалтай байна. Шинээр жолооч болсон, жолоодох эрхээ сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байгаа ч цаг алдсаар байгаа юм.
Жолооны үнэмлэхийн хэвлэлтийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн ерөнхий газар тендер авсан компанитай гэрээ хийсэн бөгөөд бэлдэцийг 2019 оны дөрөвдүгээр сараас нийлүүлэх байх. Нийлүүлэлт эхлэхээр үнэмлэхийг 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгана” гэлээ.
Мөн жолооны үнэмлэхээ нэг цэгийн үйлчилгээний төв буюу Дүнжингарав, Драгон төв болон ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас авч болох юм гэдгийг хэллээ. Одоогоор жолооны үнэмлэх авахаар 47 мянган иргэн материалаа ирүүлээд байгаа аж.
Жолооны үнэмлэх авахад бүрдүүлэх материалыг эндээс харна уу.
Э.ЭНХ