Ж.Оюунгэрэл “British School of Ulaanbaatar” сургуулийг "дээрэмдсэн үү"

Хуучирсан мэдээ: 2019.02.24-нд нийтлэгдсэн

Ж.Оюунгэрэл “British School of Ulaanbaatar” сургуулийг "дээрэмдсэн үү"

Ж.Оюунгэрэл “British School of Ulaanbaatar” сургуулийг "дээрэмдсэн үү"

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “British School of Ulaanbaatar” сургуулийн албан ёсны цахим хуудсанд 2019 оны хоёрдугаар сарын 23-ны оройн 23.05 цагийн орчимд  “Сургуулийн багш ажилчдыг зодож байна” гэх гарчигтай бичлэг цацагджээ. Уг бичлэгт тус сургуульд эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс үймэн, сандарч буй дүрс бичигджээ. Энэ талаар бид эх сурвалжаас тодруулсан мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

“ПЕТРОВИС” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ж.ОЮУНГЭРЭЛ МАНАЙ СУРГУУЛЬД ХУВЬ ОРУУЛСАН 

Тус сургуулийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Ц.Ариунаа сошиалаар лайв хийсэн юм. Түүний мэдээлснээр “Би сургуулийнхаа урд барьцаалагдаж, хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд зогсож байна. Монголынхоо боловсролын салбарын төлөө энэ сургуулийг би үүсгэн байгуулсан. Яагаад баян чинээлэг хүмүүс үр хүүхдийнхээ төлөө хийсэн бүтээн байгуулалтыг дээрэмдэж байгаа юм. “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл манай сургуульд хувь оруулсан нь үнэн. Бид 7.5 сая ам.долларыг “Хас” банкнаас зээлж, энэ сургуулийг байгуулсан. Энэ сургуулийн 51 хувийг Ж.Оюунгэрэлд өгөхдөө би тэр хүнд итгэсэн. Ж.Оюунгэрэл намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж би бодоогүй. Өчигдөр 15.00 цагийн орчимд хорь, гучин хүн манай сургуульд орж ирээд багш ажилчдыг хөөсөн. Ямар ч шүүхийн шийдвэр гаргаагүй байхад хүч түрэмгийллээ. Иймээс төрийн гурван өндөрлөгт хандан тусламж хүсч байна” гэжээ.

Ж.ОЮУНГЭРЭЛ ЗАХИРАЛ ХҮН ЯВУУЛСАН ГЭВ 

Тус сургуулийн Хангамжийн менежерийн мэдээлснээр “Баасан гаригт хичээл тарах гэж байхад гаднын хувцастай хоёр залуу 17.40 цагийн орчимд хүүхэд авах гэсэн юм гээд орж ирсэн. Ардаас нь 20 гаруй залуучууд орж ирсэн. Дараа нь дотор байсан ажилчдыг хүчээр хөөж гаргаад сургуулийн доторх зүйлсийг цоожилсон. Өнөөдөр манай ажилчид сургууль руу орох гэсэн боловч бидэнд хүч хэрэглэн дотогш нэвтрүүлсэнгүй. Энэ юу болоод байна вэ гэхээр Ж.Оюунгэрэл захирал манай сургуульд хувьцаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч нь юм. Эдгээр залуус өөрсдийгөө тэр хүний явуулсан хүн гэж тайлбарлаад байгаа. Миний ойлголтоор одоо ажиллаж буй удирдлагуудыг буулгахаар ийм үйлдэл хийж байгаа байх. Өчигдөр Хан-Уул дүүргийн цагдаа нарыг дуудсан. Тэгтэл хоёрхон цагдаа ирээд тар гээд явуулчихсан. Дотор зургаа, долоон хүн гэмтсэн байсан” гэлээ.

Ж.ОЮУНГЭРЭЛ ТУС СУРГУУЛИЙН 51 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ 

Ж.Оюунгэрэл зурган илэрцүүд

“British School of Ulaanbaatar” сургууль нь Монгол Улсад 2010 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, 2010 онд "Эко Скүүл Гарден" ХХК нь сурагчдад дэлхийн нэр хүндтэй их дээд сургууль, коллеж, институтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын өндөр боловсрол олгох зорилгоор байгуулсан юм.  2014 оны тавдугаар сард олон улсын хяналт шалгалтын комисс (PENTA) төвийн шалгалтад амжилттай тэнцэж, дэлхийн бусад Бритиш сургуулиудын нэгэн адил стандарттай Их Британийн Боловсролын газар албан ёсны бүртгэлтэй хамгийн залуу гишүүн сургууль болсон юм байна.

Тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөл таван гишүүнтэй. Үүнд ТУЗ-ийн удирдах зөвлөлийн дарга Ц.Ариунаа, ерөнхий захирал Х.Батжаргал, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Ц.Амраа, ТУЗ-ийн зөвлөх Р.Бат-Эрдэнэ нар багтдаг аж.

“Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл тус сургуулийн хөрөнгө оруулагч бөгөөд хувьцааны 51 хувийг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Тус сургуулийн 49 хувийн талын эзэмшлийг төлөөлж байсан Х.Батжаргал захирлыг ажлаас чѳлѳѳлѳх шүүхийн шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ны ѳдѳр гарчээ.

Харин 49 хувийг эзэмшигч Х.Батжаргал, Ц.Амраа, Ц.Ариунаа нар нь тус сургуулийн 51 хувийн талаас томилогдсон  захиралд ѳрѳѳ албан тасалгаа, тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүйгээс дээрх нѳхцѳл байдал үүссэн  талаар эх сурвалж мэдээллээ. Анхан шатны шүүхээс 51 хувьд давуу эрхийг олгосон бөгөөд 49 хувийн талаас давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тус маргааныг шийдвэрлэх шүүх хурлын тов нь ирэх 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдөр товлогдсон аж.

Тус сургуулийн 51 хувийг эзэмшигч "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

ЖИРГЭЭЧИД ЮУ ХЭЛЭВ

https://twitter.com/HotiinIrgen/status/1099501177211805703/photo/1?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1099501177211805703&ref_url=https%3A%2F%2Fnews.mn%2Fr%2F2092557%2F

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж