БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болохоор товлогдоод байгаа билээ.
Тэгвэл БНАСАУ-ын удирдагч тус уулзалтад оролцохоор Пёньян хотоос өчигдөр /2019.02.23/ хуягт галт тэргээр хөдөлсөн байна. Пёньянаас Ханой хүртэл галт тэргээр 48 цаг орчим явж хүрдэг гэнэ. Удахгүй болох дээд хэмжээний уулзалтаар Ким Жон Ун, Дональд Трамп нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Хоёр удирдагч өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт түүхэнд анх удаа уулзсан бөгөөд уулзалтын дүнд Дональд Трамп, Ким Жөн Ун нар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Уг баримт бичигт Пёньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол хариуд нь Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгохоо мэдэгдсэн.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ