Франц улсад өрнөөд буй “шар хантаазтнууд”-ын хөдөлгөөн гурван сар гаруй үргэлжилж байна. Долоо хоног бүрийн Бямба гаригт жагсаж буй “шар хантаазтнууд”-ын тоо буурсаар байгаа бөгөөд өчигдрийн /2019.02.23/ буюу 15 дахь долоо хоногийн жагсаалд улс даяар 11 мянга гаруй хүн оролцжээ. Хамгийн эхний өдрийн жагсаал буюу арваннэгдүгээр сарын 17-ний өдөр 300 мянган хүн улс эх орны удирдагчдын бодлогыг буруушааж, шатахууны үнийн хөөрөгдөл, татварын нэмэгдлийг эсэргүүцэн жагссан юм.
Нийслэл Парис хотноо дөрвөн мянган хүн цугласан бөгөөд хууль хүчнийхний эсрэг хүч хэрэглэсэн 15 иргэнийг баривчилсний найм нь биедээ хориотой зэвсэг авч явж байжээ. Тэдгээр найман хүнийг шүүхэд шилжүүлээд байгаа гэнэ.
Сүүлийн долоо хоногуудын жагсаал цуглаан хүчирхийллийн шинжтэй болж, жагсагчид гудамж талбайг сүйтгэж, дэлгүүр хоршоог тонон, цагдаа нарын эсрэг хүч хэрэглэн үймээн самуун дэгдээж байгаа юм. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу, даралттай ус ашиглаж байгаа билээ.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ