Үхрийн цул мах 11 мянгад хүрэв | News.MN

Үхрийн цул мах 11 мянгад хүрэв

Үхрийн цул мах 11 мянгад хүрэв

Үхрийн цул мах 11 мянгад хүрэв

Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ сарын  20-ны байдлаарх судалгаагаар үхрийн цул мах 1 кг нь 11 мянган төгрөгт хүрчээ.

Махны дундаж үнэ: 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7368 төгрөг, үхрийн /ястай/ мах 8911 төгрөг, үхрийн цул мах 11022 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 6000 төгрөгийн үнэтэй байв.

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 2.1 хувь, ямааны ястай махны үнэ 3.3 хувь, адууны ястай махны үнэ 0.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувиар өссөн бол, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар буурч, адууны ястай махны үнэ 0.1 хувиар буурч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй гарчээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаян 2019-02-23 202.9.44.161

Юун 11 мянга. Баянзүрх зах дээр өчигдөр 12-13 мянгатай байсан.

Avatar

Иргэн 2019-02-23 182.160.36.246

Саруул зах дээр үхрийн цул мах кг нь 14000₮ гэж байнлээ.

Avatar

Malchid bayajij bn 2019-02-23 108.218.234.108

Tatvar tulduggui malchid zad bayajij bndaa

Avatar

Зочин 2019-02-23 202.126.88.48

Солонгост хууль ёсоор амьдардаг нэг дүү маань нүүр хуудсандаа өөрийнх ажиллуулдаг дэлгүүрт хаа байгаа Австралиас импортлосон хонь, үхрийн мах хямдхан буюу монгол төгрөгөөр 5000 төгрөгөөр зарж байгаа тухай мэдээллэсэн байсан. Гэтэл бид солонгосчуудаас бага цалин авдаг хирнээ тэднээс 2 дахин илүү үнээр өөрийнхөө 60 сая малтай дотоодынхоо зах зээлээс худалдаж авч иднэ гэдэг дэндүү эмгэнэлтэй. 66 сая малтай улсынхаа 3-хан сая хүнийг хооллож чадахгүй манай үе үеинй засгийн газар дэндүү арчаагүй байн

Avatar

Зочин 2019-02-23 202.9.43.102

Барс дээр цул 10к гэж байгаа даа.

Avatar

ХАЛЗАН 2019-02-23 103.240.240.73

ХАРИН Ч ХЯМД БАЙНА ДЭЛХИЙН ЖИШИГ ДУНДАЖААР 10 ДОЛЛОР ОРЧИМД БАЙДАГ АРАЙ ХИЙЖ 4ДОЛЛОРТ ХҮРЧЭЭ. ЯДАЖ 5ДОЛЛОР БОЛГООРОЙ ЧЕНЖҮҮДЭЭ, МАЛ МАЛЛАХААС ХАЛШИРСАН ЗАЛУУС ХАЛТУУРЧИН БОЛЖ ӨВГӨД НЬ ЦӨӨӨРСӨӨР БГА УДАХГҮЙ 20ДОЛЛОРТ ХҮРНЭ

Avatar

МЭЛСЧОЦЭ 2019-02-23 49.0.212.116

САЙН Л БИЗ, АЗНЫ КОЛЯ, МАН-ЫНХАН МАХ АВЧ ИДЭЭД АН-ЫНХАН ГАМБИР ИДНЭ БИЗ

Avatar

Зочин 2019-02-23 139.5.216.173

ястай нь л 11 байгаашдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж