Чихрийн шижний хүндрэлийн эмчилгээг нутагшуулна

Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

Чихрийн шижний хүндрэлийн эмчилгээг нутагшуулна

Чихрийн шижний хүндрэлийн эмчилгээг нутагшуулна

Чихрийн шижин өвчний үед хөл, тулгуур эрхтэн орчимд шарх үүсэх нь түгээмэл тохиолддог. Энэ өвчнөөр оношлогдсон өвчтөнүүдийн 10 орчим хувьд тулгуур эрхтэний шархны хүндрэл илэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулж, эрхтэн дутуу болдог  байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Бүгд найрамдах Куба Улсын Биотехнологи, инженерчлэлийн үйлдвэрийн төв, Монгол эм импекс концерн хамтран чихрийн шижин өвчний үеийн хөлний шархлааг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулах, эмчлэх, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд сургалт, симпозиумыг зохион байгуулж, иргэд болон эмч мэргэжилтнүүдийг энэ талын мэдлэг, мэдээллээр хангах юм.

Мөн чихрийн шижин өвчнөөс шалтгаалах хөлний шархлааг эрт илрүүлэх, хянах, өндөр үр дүнтэй эмчилгээг эх орондоо нутагшуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж