Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр, маргааш 17.00 цагуудад А.Хачатуряны “Спартак” балет тоглогдох нь ээ.
Одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер УГЗ, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар балетыг найруулан тайзны бүтээл болгосон түүхтэй юм
20-р зууны шилдэг балет А.Хачатуряны “Спартак” балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдрал, зоригт эр Спартакын манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит, эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм. Амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг гайхамшигт цогц бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг уг бүтээл нь балетын урлагийг шимтэн үзэгч таны заавал үзэх бүтээлүүдийн нэг юм.
Холбоотой мэдээ