Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

Цаа бугын баяр хийнэ

Цаа бугын баяр хийнэ

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаатан иргэд цаа буга маллан амьдардаг бөгөөд ирэх наймдугаар сард 2000 цааны баяр хийхээр болжээ.

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд хийсэн тооллогоор цаа буга 2200-д хүрсэн байна.

Төрөөс сүүлийн жилүүдэд цаа бугын тоо толгойг өсгөх бодлого хэрэгжүүлснээр тоо толгой нь тогтмол өсөх болжээ.  Тухайлбал, өнгөрсөн онд ОХУ- аас  20 цаа буга авчирч цус сэлбэсэн байна.

Цаа нь өвлийн улиралд цас ихтэй тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж таргалдаг. Иймээс цаатан иргэд цас их орсон газарт оторлодог байна.

Харин зуны улиралд навчит буюу буурцагт ургамал бүхий газар бэлчээрлэдэг гэнэ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж